success-man

Шинжлэх ухаанаар батлагдсан, ажилтад хүрэх БЕСТ аргаас

              Ажилтанд хүрмээр байгаа ч юунаас эхлэх вэ, яаж гэж өөртөө асуулт тавьж байгаа бол дараах аргуудыг уншаад үзээрэй. Амжилт гэдэг нь тухайн хүний хичээл зүтгэлээс шалтгаалдаг хүчин зүйл.

Хэдий чинээ таны зорилго тодорхой байж, түүнийхээ төлөө алхам хийнэ тэр хэрээр танд амжилт ирнэ. Амжилтад хүрэхэд нөлөөлдөг олон арга бий. Эдгээрээс хамгийн үр дүнтэй буюу шинжлэх ухаанаар батлагдсан аргуудыг танилцуулъя.

 Үйлдэл хийх замаар өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүл.

Та өөртөө итгэдэг үү. Тэгвэл “Итгэлийн код” номын зохиогчид болох Кетти Кэй болон Клэйр Шипман нар энэ сэдвээр Атлантик сэтгүүлд нэгэн нийтлэл бичжээ. Тэрээр хэд хэдэн судалгаагаар хүйс хоорондын өөртөө итгэх итгэлийн ялгааг судалсан байна. Судалгаагаар амжилт гэдэг өрсөлдөх чадвартай адил өөртөө итгэх итгэлээс хамаардаг нь тогтоогджээ.

Тэдний дүгнэлт юу байв? Өөртөө итгэх итгэл бага байвал идэвхгүй болдог байна. “Үйлдэл хийх нь хэн нэгний ажилтанд хүрэх чадвар, итгэл үнэмшилд дэмжлэг үзүүлдэг байна” хэмээн тэд бичжээ. Тиймээс шаргуу хөдөлмөр, амжилт, бүтэлгүйтлээс ч өөртөө итгэх итгэлийг бид олж чадна.

 Үнэн бодит байдлын талаарх ойлголтоо сайжруул.

Үнэнч шударга байдал бол манлайллын шилдэг шинж. Шилдэг удирдагч нар өөртөө үнэнч байдаг бөгөөд өөрсдийн үнэт зүйлд тулгуурлан шийдвэр гаргадаг.

Харвард Бизнес Ревьюв сэтгүүлд “Үнэнч байдлын парадокс” нэртэй нийтлэл хэвлэгджээ. Профессор Херминиа Ибарра энэ сэдвээр сонирхолтой судалгаа хийсэн бөгөөд “шинээр албан тушаал ахисан нэгэн менежер албан тушаал ахисандаа багахан сандарч байгаа бөгөөд доод албан тушаалтнуудаасаа амжилттай ажиллахад нь туслаач” гэж гуйсан тухай бичжээ.

Хэрэгтэй хүмүүсийнхээ итгэлийг алдалгүй, эрх мэдэлтэй байхын тулд итгэлтэй удирдагч хэрэгтэй

Түүний нээлттэй байдал нь буруу байсан тухай Ибарра бичсэн байна. Тэр хэрэгтэй хүмүүсийнхээ итгэлийг алдалгүй, эрх мэдэлтэй байхын тулд итгэлтэй удирдагч хэрэгтэй болжээ. Үүнээс харвал амжилттай удирдагч нарын шинж чанаруудыг дуурайхын тулд дүр эсгэх нь таныг хуурамч юм шиг болгохгүй гэжээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та ахиж, дэвшиж байна гэсэн үг.

Нийгмийн ур чадваруудаа сайжруул.

Калифорнийн Санта Барбарагийн их сургуулийн эдийн засагч Катрин Вейнбергер бизнесийн салбарт хамгийн амжилттай ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэх чадвар болон нийгмийн ур чадвар хоёулаа маш сайн байдаг бөгөөд тэдний ямар нэг зүйл нь үнэн бодитой байгаагүй талаар бичжээ.

Тэрээр тэдгээр хүмүүсийн 1972 оны үеийн өсвөр үеийнх нь болон 1992 оны насанд хүрсэн үеийнх нь дээрхи сэтгэхүйн болон нийгмийн ур чадварын талаарх мэдээллийг судлахад тэдний амжилттай харилцан хамааралгүй байжээ. Харин өнөөгийн байдлыг нь харахад дээрхи ур чадварууд хамааралтай байв. “Ухаалаг бөгөөд нийгмийн авъяастай хүмүүс 1980-аад оны ижил төрлийн байнгын орлоготой ажилчдаас өнөөгийн ажиллах хүчин илүү орлого олж байгаа аж.” Хэмээн тэрээр ярьжээ.

Сэтгэл ханамж, хүслээ хойшлуулахад өөрийгөө сурга.

1972 онд Маршмалловын сонгодог судалгаа хийгдсэн бөгөөд судлаач нэгэн өрөөнд бага насны хүүхдийг оруулаад хажууд нь амтат зөөлөн чихэр тавиад хэрвээ түүнийг идэхгүй 15 минут тэвчиж чадвал дахин нэг зөөлөн чихэр өгөхөөр амлажээ. Дараачийн 40 жилд хийгдсэн тус судалгаагаар амттаныг идэхгүй тэвчиж чадсан хүүхдүүд том болоод нийгмийн ур чадвар нь сайн, өндөр оноотой байсан бөгөөд хүчирхийлэл үйлдэх, хараал хэлэх гэх мэт сөрөг үйлдлүүд гаргах нь тун бага байжээ. Түүнчлэн таргалах нь бага бөгөөд стрессийг даван туулах чадвар нь сайн байсан байна. Гэхдээ эрүүл хоол хүнс сонгох боломжгүй үед эрүүл бус хоол хүнсийг идэхээс татгалзах чадвараа хэрхэн сайжруулах вэ? Эсвэл өөрийгөө хүчилснээс энэ хэвээрээ үлдэх үү?

Зохиолч Жеймс Клир өдөр бүр өөрийгөө шахахгүйгээр ямар нэг зүйлийг сайжруулах нэг ажил хийх болон хоолны дараа аяга тавгаа угаах эсвэл эрүүл хооллох зорилгоор жимс идэх гэх мэт 2 минутаас бага хугацаанд хийгдэх ажлуудыг санал болгожээ. Мөн өдөр бүр ямар нэг зүйлийг хариуцаж хийхийг санал болгож байна. “Тамирчид, хөгжимчид, гүйцэтгэх захирлууд, уран бүтээлчид гэх мэт салбар бүрийн шилдэг ажилтнууд бүгд өөрсдийн чиглэлд бусдыг бодвол тууштай байж чаддаг байна.” хэмээн тэр бичжээ. Хүн бүр өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэгцээ шаардлагын улмаас гацаанд орж, хийх зүйлсээ хойшлуулах болон урам зориг авах хоёрын хооронд байнга тэмцэл хийж байдаг бол тэд өдөр бүр өөрсдийгөө харуулж, ажлаа хийж чаддаг.

~Шинжлэх ухаанаар батлагдсан, ажилтад хүрэх БЕСТ аргаас~

Урт хугацааны зорилгынхоо төлөө хүсэл тэмүүллээ бататгаж, тууштай бай.

Сэтгэл судлаач Ангела Дакворт хүүхдүүд болон насанд хүрсэн хүмүүсийг олон жил судалсан бөгөөд амжилтыг тааварлах онцгой нэгэн зан чанарыг олсон байна. Энэ бол тэвчээр хатуужил. “Тэвчээр хатуужил бол амьдралын хүч. Тэвчээр хатуужил таны ирээдүйтэй холбоотой. Нэг өдөр, 7 хоног биш, нэг сар биш, олон жилийн турш таньтай холбогдоно. Олон жилийн шаргуу хөдөлмөрөөр бодит ирээдүйг бүтээнэ” хэмээн тэрээр TED talk-ын ярилцлагад ярьжээ. Тэвчээр хатуужил бол богино зайн гүйлт биш холын зайн гүйлттэй адил.

Өсөлтийн сэтгэлгээтэй байх.

Стэнфордын их сургуулийн сэтгэл судлаач Карол Двек хүмүүсийн хувийн зан чанар нь тэдний аз жаргал болон ажилтанд хүрэх чадварт хэрхэн нөлөөлж байгаа талаарх өөрсдийнх нь үзэл бодлыг судалжээ. Ухаантай, бүтээлч гэх мэт зан чанарууд нь хувиршгүй байсан бөгөөд тэрхүү тогтмол сэтгэлгээнд итгэдэг хүмүүсийн бүтэлгүйтлээс зайлсхийх нь ур чадвар болон хэр ухаалаг вэ гэдгээ батлах арга болдог аж.

Бүтэлгүйтлийг өсч хөгжих боломж гэж хардаг өсөлтийн сэтгэлгээтэй хүмүүс асуудалтай нүүр тулж, саад бэрхшээлтэй тэмцэж, шүүмжлэлээс суралцаж, өндөр ажилтанд хүрдэг байна. “Энэ төрлийн сэтгэлгээнд итгэдэг хүмүүс ямар ч хүн байх боломжтой бөгөөд зөв урам зориг, боловсролтой байж чадвал Эйнштейн эсвэл Бетховен шиг байж чадах уу? Үгүй. Гэхдээ тэд тухайн хүний бодит потенциал далд, үл мэдэгдэм байдаг гэж боддог. Тэдний хэдэн жилийн хүсэл тэмүүлэл, шаргуу хөдөлмөр, сургалтаар юу хийж бүтээхийг урьдчилан харах боломжгүй” хэмээн тэрээр бичсэн байна.

 Харилцаандаа хөрөнгө оруул.

Харвардын их сургуулийн бакалаврын ангийн 1938-1940 оны эрэгтэй төгсөгчдийн амьдралыг хэдэн арван жил судалсан сэтгэл зүйч Жорж Валиант та бүхний аль хэдийн мэддэг ч байж болох нэг зүйлийн дүгнэлтийг гаргасан байна. Тэр нь хайр. Хайр бол аз жаргалын түлхүүр. Тухайн эрэгтэй ажилдаа амжилт гаргаж, их мөнгө олж, эрүүл мэндийн хувьд сайн байсан ч гэсэн хайрын харилцаа байхгүй бол аз жаргалтай байдаггүй болохыг Валиант олж нээсэн аж. Урт хугацааны судалгаанаас харахад аз жаргал нь хоёр зүйлээс хамааралтай байдаг. Түүний нэг нь хайр, нөгөө нь хайрыг түлхэхгүйгээр амьдрах аргыг олох нь чухал.

 

ХЭРХЭН АМЖИЛТ ГАРГАСНААС ХЭР АМЬДАРЧ БАЙГАА ШАЛТГААЛДАГ УЧИР НАСНЫ ЗАЛУУ, ЦАГИЙН ЭРТЭД ӨӨРТӨӨ ЗАРЧИМ ТОГТООЖ ЭДГЭЭР АРГУУДААС СУРАЛЦААРАЙ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих