gh

Ямар ч ажлыг энгийнээр харж чадвал АМЖИЛТ ирнэ

   Энэ өдөр та бүхэнд Голландын газрын тос олборлогч “Royal Dutch Petroleum” компанийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Хенри Детердингийн ажил хэрэгч зөвлөгөөг хүргэж байна. Тэрээр амжилтын төлөө хэрхэн зөвлөсөн бол…

“Ажилтанд хүрэхийг хүсэж байгаа хүн болгон маш энгийн нэг зүйлийг мэдэж байх хэрэгтэй. Тэр нь юу гэвэл энгийн байдал. Таны ажил хэрэг хэр зэрэг энгийн байна тэр хэмжээгээр амжилт олно гэсэн үг. Амжилтын үндэс нь энгийн байдалд нуугдаж байдаг.

Жишээ нь: Та өөрт ногдсон ажлаа дааж давшгүй хүнд ажил гээд халшраад байвал хэзээ ч ажилтанд хүрэхгүй. Түүний оронд энэ ажлыг яаж маш амархнаар хийх вэ гэж бодож сурах хэрэгтэй. Ингэж бодож чадаж байвал та өөрт ноогдсон ажлаа энгийн байдлаас нь харж чаддаг болно.

Агуу зүйл энгийнээс эхэлдэг гэж үг байдаг даа түүнтэй адил юм. Ямар ч ажлын эвийг нь олж харвал амархан хийж дуусгах вэ гэдэг бодолтой байсан цагт та хэзээд ажлынхаа ард гарч тэр хэмжээгээр таны карьер өсөх болно.

Учир та ямар ч ажлыг маш сайн гүйцэтгэдэг учраас хүмүүс таныг хүндэлж, итгэх болно үүнээс илүү аж жаргал гэж юу байх вэ? Алдар нэртэй болсон хойно хөрөнгө мөнгө инээсээр танд ирэх болно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих