huuhed-surah-durgui boldog shaltgaan

Хүүхэд хичээлдээ дургүй болох 5 ШАЛТГААН

      Эцэг, эх бүр хүүхдийнхээ сурлагад санаа тавьж, амжилттай байхыг хүсдэг. Эцэг эхчүүд амжилт нь чанартай боловсрол мэдлэгээс бий болдог гэж үздэг. Зарим хүүхэд идэвх чармайлт ихтэй, сурах дуртай байдаг бол, зарим нь огт сурах дургүй байдаг.
Тэгвэл хүүхдийн сурах хүсэлд нь нөлөөлдөг 5 хүчин зүйлийг товчхон дурдая.

Сурахыг уйтгартай зүйл гэж боддог

Хүүхдүүд нэг зүйлээ давтан сурах дургүй байдаг. Тэдэнд илүү сонирхолтой, хөгжилтэй байдлаар заах нь сурах хүслийг нэмдэг байна. Ялангуяа бага насны хүүхэд тоглоомоор дамжуулан сурдаг. Тэдний сурах явцад нь хөгжилтэй үйл явдал, тоглоом оролцуулбал уйдах асуудал, улмаар сурах дургүй байдлыг нь засах боломжтой гэнэ.

Зорилгодоо хүрч чадахгүй байх

Заримдаа хүүхэд хичээл, шалгалтдаа муу дүн авахад их хэмжээний гутралд ордог. Энэ нь даамжирч хүүхдийн идэвхийг сулруулж, сурах хүсэл эрмэлзэлгүй болгодог байна. Энэ үеийг нь таньж, хүүхдээ урамшуулж, алдаанаас суралцахад нь туслах хэрэгтэй.

Суралцах зохистой орчин байхгүй байх

Эцэг эхчүүд хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэх гэж оролцох эсвэл гэрийн ажил, өөр бусад зүйл хажууд нь хийхэд хүүхдийн анхаарал сарнидаг. Харин эсрэгээрээ хүүхдэд таатай, саад болох зүйл багатай, зохистой гэрэлтэй орчныг бүрдүүлж өгснөөр хүүхэд илүү сайн төвлөрч чаддаг байна.

Сурахын ач холбогдлыг мэдэхгүй байх

Сурах нь яагаад чухал вэ гэдгийг мэдэхгүй бол сурах дургүй болно. Тийм учраас хүүхэдтэйгээ тогтмол ярилцаж, яагаад суралцах ёстой, яагаад чухал болохыг тайлбарлаж өгөх хэрэгтэй.

Урам зориг дутвал

Эцэг эхчүүд хүүхдээ улам амжилт, дэвшилттэй байхыг эрмэлздэг. Гэвч хүүхдийнхээ амжилт, хичээл зүтгэлийг талархан хүлээн авч, магтахаа мартах нь элбэг.
Ингэснээр хүүхдийн идэвх буурч, сонирхолгүй болж, сурах гэдэг хэзээ ч дуусашгүй оргил мэт хүлээж авч, урамгүй болдог байна. Тийм учраас хүүхдээ цаг тутамд сурахад нь урамшуулж, сурсан зүйлс, амжилтыг нь сонсож, дэмжих хэрэгтэй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих