huuhdiin-der

Бяцхан хүүхдэд тань ДЭР хэрэгтэй юу?

Хүүхдийг дэртэй унтуулах нь зөв  үү? Дэргүй унтах нь хүүхдэд тань тухгүй байх гэж санаа зовж, бяцхан үрдээ дэр худалдаж авахаар зэхэж байна уу? Гэвч хүүхдэдээ хэзээнээс дэр хэрэглүүлэхээ мэдэхгүй байвал анхаарлаа хандуулаарай. Хүүхдэдээ хараахан дэр дэрлүүлж эхлээгүй байгаа бол битгий санаа зовоорой. Учир нь хүүхэд тань дэртэй унтах, дэргүй унтахын ялгааг одоохондоо мэдээгүй байгаа гэсэн үг. Дэлхийн ихэнх хүүхдийн эмч, зөвлөхүүд 1 нас хүрээгүй хүүхдийг дэртэй унтуулах нь өндөр эрсдэлтэй байдаг учир дэртэй унтуулахыг хориглодог. Хүүхдийн ор дэртэйгээ ирдэг ч хэрэглэхээс зайлсхийх нь зөв. Ингэснээр учирч болох эрсдэлээс хайрт үрээ хамгаалж байна гэсэн үг юм.

ХҮҮХДИЙН ДЭРИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

Жижигхэн бас хавтгай дэрнээс эхэл: Хүүхдийн дэлгүүрээс хамгийн жижигхэн бас хавтгай нимгэн дэрийг хайх. Харин хэт зөөлөн эсвэл хэт хатуу дэр битгий сонгоорой.
Өдөн дэр авахаас зайлсхий. Өдөн дэр хэрэглэснээр хүүхэд тань түүндээ даруулж амьсгал нь боогдох мөн дэр задарвал өдний үзүүртэй хэсэгт нүүр нүдээ гэмтээх аюултай.

Хүүхдээ бэлэн эсэхийг шалга: Хүүхэд өөрөө орон дээрээ гарч чаддаг болсон тэр үед л түүнд дэр авч өгөх нь хамгийн тохиромжтой.

Хүүхэд өөрөө дэртэй унтахыг хүсэж буйгаа танд хэлнэ. Таны дэрийг сонирхон дээр нь хэвтэж үзэхийг хүснэ.
Дэр дэрлэх нь хүүхдэд тань жаахан л тухгүй санагдах юм бол дэрлүүлэх шаардлагагүй. Шууд ав.
ДЭР СОНГОХДОО

  • Хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө дэр сонгохдоо нухацтай хандах хэрэгтэй.
  • Дахин сануулахад хэтэрхий зөөлөн бас хэтэрхий хатуу дэр битгий сонгоорой.
  • Харшил үүсгэх нийлэг материалтай дэр авахаас зайлсхийгээрэй.
  • Хэрвээ хүүхэд тань дэр дэрлэж болох насанд хүрсэн ч дэргүй унтдаг бол заавал дэр дэрлүүлэх гэж хүчлэх хэрэггүй.
  • Хүүхэд тань тухгүй унтаж байгаа мэт харагдаж болох ч хүүхдэд өөрт нь тухтай байж болох юм.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих