monvv#

Эцсийн сонголт МӨН үү!

Нэгэн хэвийн амьдралыг өөрчилж, сэтгэлд хэн нэгэн бодогдож утсанд чинь зөвхөн юнител, мобикомоос мессеж ирдэг үе ард хоцорч мессенжерт чинь захидал, утсанд дуудлага байнга ирүүлдэг болсон бол тэр эрхмийнхээ талаар сайтар судлах хэрэг гарах нь дээ.

Сэтгэлийг чинь гэгэлзүүлээд байгаа хүн сошиал хуудсандаа хосуудын гал халуун хайрын түүх шэйрлэж, “эмэгтэй хүн бол бурхан юм” гэх утгатай постууд бичиж, түүнийг нь та гүйлгэж хараад ямар романтик, халамжтай юм бэ хэмээн бодож болох. Одоо цагт сошиалаар хайр дурлалын харилцааг эхлүүлдэг “шинэ зам” нээгдээд эрчийг аваад буй. Гэхдээ заяаны хань зам дээр гэдэг шүү дээ.Сэтгэлийг чинь гэгэлзүүлээд буй тэр хүн угтаа хэн бэ? Магадгүй хэлсэн үг, хийж буй үйлдэл шигээ чиний хүсэн хүлээсэн хүн мөн ч байж болох. Нөгөө талаар биш байхыг үгүйсгэхгүй. Нэгэнт эхлүүлсэн харилцааг үргэлжлүүлэхэд сэтгэлээс гадна ухаан хэрэгтэй.

Одоохондоо уулзаж буй хүн ирээдүйд өглөөний цайгаа хамт ууж, үдшийн сэрүүнд хөтлөлцөн гэрийн зүг алхах насан туршийн хань чинь болж магадгүй учраас, нөгөө талаас өөрт чинь ямар залуус таалагддаг, чи өөрөө эрчүүдээс юу хүсээд байгаагаа олохын тулд залуусын талаар идэвхтэй судалж, танин мэдэж байх хэрэгтэй.

Гэвч хүнийг танина гэдэг тийм ч амаргүй. Тав, арав, хорин жил хамт амьдарсан ч нэгнийхээ зан аашийг ойлгодоггүй, зарим зүйл дээр нэгнийгээ хүлээн зөвшөөрдөггүйгээс таагүй харилцаатай байдаг гэр бүл цөөнгүй бий. Тийм болохоор эрсдлийг тооцож одоо уулзаж байгаа хүнээ сайн таних нь чухал. Яаж? хэмээн толгойгоо бүү гашилгаарай. Танд дараах мэдээлэл тусална.

Эхлээд  өөрийнхөөрөө бай

Тэр залуугийн хэн бэ, юу хийдэг вэ, шаардлагад чинь нийцэж байгаа юу гэх мэт талаар битгий бод. Харин өөрөө чөлөөтэй байж, дэргэд нь өөрийнхөөрөө тайван байж чадах эсэхээ хараарай. Энэ үед зөн совин чинь чамд хангалттай зөв хариултыг өгөх болно.

Сэтгэл зүрх ээ сонс

Харин одоо хүсэн хүлээдэг цагаан морьт ханхүүгийнхаа тухай бод. Тэгээд түүнтэй харьцуулаад үз. Хэдэн хувь таарч байна. Таван хувьд нь ч хүрэхгүй байгаа хэрнээсээ чиний сэтгэлийг ямар нэг зүйлээрээ ховсдоод байна уу? Эсвэл яг л тэр байгаа хэрнээ сэтгэл чинь догдлохгүй нэг л биш байгаад байна уу? Тэгвэл зүгээр л зүрх сэтгэлээ дага. Цагаан морьт ханхүүд ч бас сул тал байж л таараа.

Найзуудынхаа үгэнд бүү ор

Зургийг нь хараад л “Үнэхээр күүл залуу байна, шууд үерх” хэмээн дуу алдсан найз охидынхоо үгэнд бүү ороорой. Тэд нарын сонирхдог залуу чинийхээс өөр шүү дээ. Эсрэгээрээ “ямар онцгүй залуу вэ, чамд энэнээс сайхан нь олдоно шүү дээ, боль боль” гэж хэлж байгаа нь ч адилхан. Эцсийн дүндээ тэд биш чи сонголтыг хийнэ гэдгийг бодоорой.

Түүний талаарх мэдээллийг сайтар цуглуул

Үерхэж, нэг гэрт орсны дараа чиний дургүй, бүр үзэж чаддаггүй зуршил, зан чанар тэр хүнд байхыг үгүйсгэхгүй. Заавал түүнээс асууж, ямар нэгэн байдлаар турших шаардлагагүй. Бас үүнд цаг хугацаа л хэрэгтэй гээд бүгдийг ирээдүйд даатгах ч албагүй.

ЭЦЭСТ НЬ ЧИ ТҮҮНИЙ ДУТАГДАЛТАЙ ТАЛЫГ Ч ТООЛГҮЙГЭЭР ДАВУУ ТАЛУУДЫГ НЬ ҮНЭЛЭН ХАЙРЛАЖ, ДЭМЖИЖ ЧАДАХ БОЛ ТУН САЙН ХЭРЭГ. ХАРИН ҮГҮЙ БОЛ ХАРИЛЦААНЫХАА ТАЛААР АХИН

САЙТАР БОДОЖ ҮЗЭЭРЭЙ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих