family-exercising

Аз жаргалын гол үндэс нь ХАЙР

   Хүн ер нь яавал хамгийн их аз жаргалтай байдгийг мэдэхээр 75 жилийн турш судалгааны баг нь ажиллажээ. 1938 онд эхлүүлсэн уг судалгаанд сэтгэлзүй, антропологи, IQ, согтууруулах ундааны хэрэглээ, гэр бүлийн харилцаа, орлогын түвшин зэрэг нилээд олон хувьсагчийг тооцохыг хичээжээ.

Аз жаргал гэдэг бол хайр, өөр юу ч биш! Хайр бялхсан орчинг сүйдэлдэг амьдралын хэв маягаас зайлсхийхийг хамгийн түрүүнд зөвлөжээ.  Хүмүүс хоорондын харилцаа хүний амьдралын аз жаргалыг шууд тодорхойлдог аж. Судалгаагаар хэрэгтэй, хүсч байсан, хүндэлдэг хүмүүстэйгээ ажилладаг, танилцаж чадсан хүмүүс албан тушаал ахих, цалингаа нэмүүлэхээс илүүтэйгээр сэтгэлийн бодит таашаал авч байсан байна. Мөн багадаа эхийн хайраар дутаагүй өссөн залуус бусдыг илүү хайрлахаас гадна орлогын түвшин нь ч үүнийгээ дагаад эхийн хайрыг мэдрээгүй, “дутуу” хайрлуулж өссөн хүмүүсээс хамаагүй илүү байсан байна (даруй жилийн 87000 ам.доллараар илүү гэдэг тоог ч гаргажээ). Мөн эцгийн хайраар дутаагүй өссөн хүмүүс ачаалал даах, стресст автах чадвар нь бусдыгаа бодвол өндөр гарч байв. Өнгөрснийг өөрчилж чадахгүй ч хүүхдүүдийнхээ ирээдүйг гэрэлтэй байлгахын тулд эцэг эхийн хайр, гэр бүлийн халуун харилцаа асар чухал аж.

Архи, тамхины зохисгүй хэрэглээ дундаж наслалтыг багасгахаас гадна гэр бүл салалтыг гол суурь шалтгаан болж байгааг мөн баталжээ.

Сэтгэлийн амар амгалан. Бие биесээ хүндлэх, ажлыг нь үнэлэх, бусдыг хүлээн зөвшөөрч сурах нь сэтгэлийн амар амгаланг олох суурь аж. Тэрнээс бус мөнгөний тооны араас хөөцөлдөөд байвал хүний шунал хэзээ ч дуусдаггүй. 2015 онд эдийн засгийн салбарт Нобелийн шагнал авсан Ангус Диатоны 2010 оны судалгаагаар хүний жилийн орлого 75000 ам.доллараас илүү гараад ирэхээрээ мөнгөнөөс таашаал авахаа больж эхэлдэг гэдгийг батлахыг хичээжээ. Иймээс мөнгө чухал ч хэмжээ нь тодорхой түвшинд хүрээд чухал биш болдог ажгуу.

Хүнийг өнөөдөр болон өнгөрснөөр нь үнэлж хэмжиж харьцаж болохгүйг онцолжээ. Хүний удам угсаа, гэр бүлийн түүх зэрэг нь тухайн хүний аз жаргалын индекц, сайхан амьдралтай корреляцийн ямар ч хамааралгүй болохыг мөн баталжээ. Хүн ялгаж харьцаад байвал аз жаргал гэдэг амьтныг та олохгүй нь!

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих