Тахианы өндгийг боловсруулан идэх нэг арга бол чанах юм. Гэхдээ чанахад бас учир бий. Хоол идэх хүний хүсэл сонирхолд нийцүүлэн өндгийг амттай болгох аргыг танилцуулъя.
- Өндгийг чанахад гадна талаасаа дотогшоогоо болж чанагддаг тул өөр өөр хугацаанд чанахад харилцан адилгүй болдог байна.
- Ингэж харилцан адилгүй чанагдсан өндөгний амт чанар ч өөр өөр байдаг. Уураг тэжээл их авахыг хүсвэл түүхий маягаар чанаж идэж болно.
- Хамгийн тохиромжтой чаналт бол өндөгний цагаан болсон, харин шар нь бараг болсон ч бага зэргийн түүхий зөөлөн байхад амттай бөгөөд амин дэм ихтэй байдаг байна.
- Өндгийг чанаж гаргаад хүйтэн усанд 5-10 минут болгоод хөргөгчинд сэрүүн газар хадгалж болно. Хүйтэн усанд сойсон өндөгний хальс тун амархан салдаг.
- Өндөг чанасан болон сойсон ус кальци болон эрдсээр баялаг тул хөргөөд таримал цэцгээ услахад сайхан ургадаг.