Өндөг чанахад учир бий

Тахианы өндгийг боловсруулан идэх нэг арга бол чанах юм. Гэхдээ чанахад бас учир бий. Хоол идэх хүний хүсэл сонирхолд нийцүүлэн өндгийг амттай болгох аргыг танилцуулъя.

  • Өндгийг чанахад гадна талаасаа дотогшоогоо болж чанагддаг тул өөр өөр хугацаанд чанахад харилцан адилгүй болдог байна.
  • Ингэж харилцан адилгүй чанагдсан өндөгний амт чанар ч өөр өөр байдаг. Уураг тэжээл их авахыг хүсвэл түүхий маягаар чанаж идэж болно.
  • Хамгийн тохиромжтой чаналт бол өндөгний цагаан болсон, харин шар нь бараг болсон ч бага зэргийн түүхий зөөлөн байхад амттай бөгөөд амин дэм ихтэй байдаг байна.
  • Өндгийг чанаж гаргаад хүйтэн усанд 5-10 минут болгоод хөргөгчинд сэрүүн газар хадгалж болно. Хүйтэн усанд сойсон өндөгний хальс тун амархан салдаг.
  • Өндөг чанасан болон сойсон ус кальци болон эрдсээр баялаг тул хөргөөд таримал цэцгээ услахад сайхан ургадаг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих