ABU Робокон 2019

ABU Робокон 2019: Гадаад хэлний мэдлэгтэй оюутан, залуусыг урьж байна

Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/ гишүүн телевизүүдээрээ дамжуулж 2002 оноос эхлэн Олон улсын роботын тэмцээнийг зохион байгуулсаар ирсэн.

Харин 18 дахь удаагийн “ABU Робокон 2019” тэмцээнийг Монгол Улсад анх удаа МҮОНРТ зохион байгуулах гэж байгаатай холбогдуулж 20 гаруй орны баг тамирчдад хөтөч хийх, тэмцээний зохион байгуулалтад оролцох гадаад хэлний мэдлэгтэй сайн дурын оюутан, залуусыг төслийн багт авна.

Тавигдах шаардлага:

  • Англи, Орос, Хятад, Араб, Хинди, Кмеэр, Малай, Тай, Перс, Балба, Урдү, Синхал, Тамил, Вьетнам болон Япон хэлний аль нэгнээр нь ярьдаг байх.
  • Хувийн зохион байгуулалт сайтай, цаг сайн баримталдаг.
  • Сайн дурын ажил хийх чин хүсэлтэй, эерэг зөв хандлага, идэвхи санаачлагатай залуус өөрийн танилцуулга СV–гээ [email protected] хаягт 2019 оны 2 дугаар сарын 10-ны дотор илгээнэ үү.

Орон, орны найз нөхөдтэй болж, мэдлэг туршлагаа хуваалцаж, олон улсын түвшинд сайн дурын ажилд оролцох боломж та бүхэнд нээлттэй байна. Залуу хүн та өөрийн амжилтын түүхээ бидэнтэй хамт эхлүүлээрэй!

“ABU РОБОКОН 2019 УЛААНБААТАР” ТӨСЛИЙН БАГ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих