104809507-rsz_jackmataichi.1910x1000

Жек Магийн баримталдаг “996” дүрэм

Хятадын төдийгүй дэлхийн тэрбумтангуудын нэг Жэк Ма “996”-г ажлынхаа цаг болгон ажилладаг. Мөн ажилчидаа ч энэ хэлбэрээр ажиллахыг хүсдэг.

996 гэдэг нь өглөөний 9 цагаас оройн 9 цаг /21 цаг/ хүртэл долоо хоногийн зургаан өдөрт ажиллана гэсний товч тодорхойлолт ажээ.

Хятадын толгой баян Жек Ма-г ажилчдаа мал амраадаггүй гэх мэтээр шүүмжлэгчид олон байдаг. Тэгвэл Жек Ма өөрийг нь хөдөлмөрийн хууль, хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж шүүмжилсэнд дараах хариултыг  өгчээ.

“Аль болох олон цаг ажиллана гэдэг бол адислал. Ихэнх компанийн ажилчид 996 журмаар ажиллахыг хүсдэг ч, тэдэнд тийм боломж өгдөггүй. Гэхдээ би ажилчдын цалин хангамжинд хамгийн ихээр анхаарал тавьдаг. Боломж байхад хэдэн цаг ажилласан ч болно шүү. Залуу насандаа 996 ажиллахгүй юм бол ирээдүйнхээ төлөө та нар юу хийж чадах юм бэ?” хэмээн Жек Ма өгүүлсэн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих