hairiin-hariltsaa

Амжилттай харилцааг бий болгоход хэрэгтэй ЗӨВЛӨМЖ

     Жинхэнэ амьдралын хань, сүйт бүсгүй эсвэл сүйт хархүүгээ олох хүртлээ цөөнгүй харилцааг туулж, магадгүй дандаа шархтай төгсөж байсан хүн бүр яаж төгс хос байх ёстой юм бол гэж боддог. Жинхэнэ хайр нь ердийн нэг харилцаанаас өөрөөр мэдрэгддэг, бүр тэр харилцаа чинь хэдэн жил үргэлжилсэн ч байсан хамаагүй.

Үл ойлголцол бол зайлшгүй зүйл Үл ойлголцол зүйлс гарцаагүй гарч ирнэ. Харин тэр тохиолдолд хамтрагчийнхаа хэлсэн болгоныг мушгиж ойлгох хэрэггүй. Мөн хамтрагчид чинь ч бас чамайг ойлгохгүй байх үе гарна. Энэ үед хойшоо нэг алхам ухраад энэ бол том асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Үл ойлголцлыг хоёр талын зүгээс томруулснаар л асуудал үүсдэг.

Итгэж сурах Хамтрагчдаа итгэдэг байх хэрэгтэй. Бүрэн дүүрэн итгэлгүйгээр харилцаа чинь сайн байж чадахгүй. Эрт орой ирэх нь гарцаагүй асуудлын үед ч бат бэх байх гүн итгэлцлээс хамгийн шилдэг харилцаа төрдөг.

Биесээ санах боломжийг олгох Хайртай хүнтэйгээ үргэлж хамт байхыг хүсдэг нь бидний араншин. Хамтрагчийгаа найзуудтайгаа цагийг өнгөрүүлэх үед нь ганцаараа гунихарч суухын оронд чи ч бас найзуудтайгаа хөгжилд. Биесээ санах боломжийг бий болгосноор харилцаа чинь ямар чухал болохыг ойлгодог. Хэн нэгнийг санах гэдэг гайхалтай ч хэсэг хугацаагаар тусдаа байсны дараа эргэн уулзах нь бүр ч гайхалтай.

Өсөлт, өөрчлөлтийг нь хөхүүлэн дэмж Сайн харилцаатай хосууд бие биенийгээ маш сайн дэмждэг. Ганц амьдрах амьдралаа бүрэн дүүрэн өнгөрүүлэх хэрэгтэй. Хэрвээ чи ажлаасаа гарч, сургуульдаа эргэн орохыг хүсэж байгаа бол хамтрагч чинь үүнийг дэмждэг байх ёстой. Хэрвээ чи ямар нэгэн шинэ зүйл олж авах эсвэл хуучныг эргүүлэн олж авмаар байгаа бол хамтрагчаасаа дэмжлэг хүсдэг байх ёстой. Мөн хамтрагчийнхаа сонирхлыг дэмжиж, шинэ найз нөхөдтэй болоход нь баярлаж сур.

Буулт хийдэг байх нь чи сул дорой гэсэн үг биш Буулт хийнэ гэдэг нь бууж өгч байна гэсэн үг биш. Заримдаа буулт хийх үнэхээр амаргүй байдаг. Гэхдээ л хайртын чинь зөв гэдгийг мэдэж байгаа бол зөв гэдгийг нь хэлж чадах зоригтой бай. Буулт хийх нь тулаанд ялагдлаа гэсэн үг биш харин ч эсрэг утгыг илэрхийлдэг. Буулт хийдэг байж чадсанаар харилцаа чинь илүү бат бэх болно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
5 (1 vote)

Сэтгэгдэл бичих