Бид нар нас ахих тусам тэврэлдэх нь багасдаг гэж эрдэмтэд нотолсон байдаг. Харин зарим хүмүүс яагаад үргэлж хүн тэвэрч явдаг юм бол гэж та бодож байсан уу. Та өдөрт заавал ч үгүй 4 удаа тэврэлдэх ёстой энэ нь таны өдрийн энерги, сэтгэл санааг сэргээхэд хэрэг болдог бол өдөр 8 удаа тэврэлдвэл амарч чаддаг.
Харин Өдөрт 12-с дээш удаа тэврэлдвэл өсөх магадлал ихэсдэг байна. Тэврэлт нь хайрын гормон ялгаруулдаг бөгөөд хүний сэтгэл санааг тайвшруулж чаддаг бөгөөд хүний эрхтэн зүрх болон элгэнд хүртэл тустай гэнэ шүү.
~Энгийн хүн 1 сард нийтдээ 1 цаг тэврэлддэг~
Анх удаа сонсоход танд үнэхээр итгэмээргүй их цаг хугацаа шиг харагдаж байгаа боловч энэ нь сэтгэл санаа нь эрүүл байгаа хүний энгийн НОРМ юм. 1 цаг ч их сонсогдож байна уу.
- 20 секунд тасралтгүй тэврэлдэх нь стресс тайлах ид шидтэй бөгөөд зүрх зогсохоос сэргийлж чаддаг.
- 10 секунд тасралтгүй тэврэлдэх нь таны зүрхэнд маш сайн.
- Өөрийн сонирхдог хүнтэйгээ тэврэлдэх үед хайрын гормон (Даавар) ихээр ихэсдэг.
- Хүмүүс хоорондоо тэврэлдэх бүрт тэдний харьцаа улам дотносож байдаг
- Сэтгэл санаа муу байгаа бол хэн нэгэн хүнийг тэврээд үз арай дээрдэнэ.
Европын орнуудад тэврэлт гэдэг бол сэтгэлийн маш том дэм гэдгийг ойлгосон. Тэд үргэлж л тэврэлдэхийг зорьдог. Танихгүй хүнд ч дэм өгдөг байна. Харин манай улсад тэврэлтийг тийм ч сайнаар хүлээж авдаггүй. Ойр дотнынхонтой л гэхээс бусад хүнтэй тэврэлдэхийг хэн ч таашаадаггүй байна.