нэг-хором-аян-1

“Нэг Хором” аян үр дүнгээ өгч эхэлжээ

Цагдаагийн ерөнхий газраас бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу танхай, зодоон, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх арга замыг заах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Нэг хором” аяныг зохион байгуулаад байгаа билээ.

Гэмт хэргийн 30 хувь нь гудамж талбайд 22.00-06.00 цагийн хооронд үйлдэгдэж, гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 61 хувь нь 18-35 хүртэл насны ид хийх бүтээх насны залуучууд байх ба энэ гэмт хэргийн улмаас жил бүр 8000 орчим иргэд гэмтэж хохирч, 6000 орчим иргэн шүүхээр шийтгэгдсэн байна.

Уг гэмт хэргийн шалтгаан нь архидалт, хувь хүний хүмүүжил төлөвшил, зан байдал шууд нөлөөлөхөөс гадна маргалдах зодолдох явдлыг байдаг зүйл мэт хандах олон нийтийн хандлага нь нийгмийн үзэгдэл болсноор залуучууд хэрэгт холбогдох, хохирох явдал нэмэгдэж байна.

Иймд иргэдийн харилцаа хандлага, хүүхэд залуучуудын хүмүүжил ёс суртахууныг өөрчлөх, гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийг таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр олон нийтийн оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр сарын хугацаанд олон арга хэмжээ зохион явуулсны үр дүнд дээрх төрлийн гэмт хэрэг өмнөх оны 3 дугаар сарын байдалтай харьцуулахад 20 орчим хувь буурсан үр дүнтэй байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих