20180609_p1bl37ns20jap1b2rak716ol1d2v1

Наро Банчэн гэгээн: Энэ нийгэмд сайхан сэтгэл, ёс суртахуун л дутагдаж байна

Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, ар халхын 88 шидтэй Наро Банчэн гэгээний VII дүрийн хувилгаан Данзанлхүндүвийн айлдсан сургаалаас хүргэж байна.
 
 “Амин ч үзэл ихсэх тусам бүх зүйлсийг өөрийн хүссэнээр байлгахыг хүсч сэтгэлд нь нийцэхгүй өчүүхэн жижиг зүйлд хүртэл маш их уур бухимдал төрдөг. Уур бол бусдыг хорлох сэтгэл юм. Энэ сэтгэл хүчтэй төрснөөр дайсан, өш хонзон, хэрүүл тэмцэл ихсэж, эв эе суларч, сэтгэлийн амар амгалан үгүй болдог. Бидний хэн нь ч зовлонг хүсдэггүй. Хүн бүр өстөн дайсан ч тэр аз жаргалыг хүснэ. Өөрөөсөө илүү бусдыг гэх сэтгэл ихсэх тусам сэтгэл амгалан, найз нөхөд арвидаж, эв эе батаждаг”
 “Амар амгалан ,аз жаргалтай байна гэдэг сэтгэлийг хэрхэн удирдан залахаас их хамаарна. Сэтгэлээ удирдан залагч нь та өөрөө”
 “Ганц өөрийн биеэ боддог хүний сэтгэл, оюун сул дорой байдаг. Амин хувиа хичээх үзлээр “авах” болон “харамлах” дадал зуршилтай болно. Энэ дадал зуршлын эрхээр сэтгэл атаа хорсол, айдас, шунал, уураар эзлэгддэг учраас бодит байдлыг байгаагаар харж чаддаггүй. Өөрийгөө ч бусдыг ч амгалангүй болгож зовлонд учруулах үйлийг өөрийн эрхгүй хийдэг. Өөрөөсөө илүү бусдыг гэх хүний сэтгэл оюун хүчирхэг байдаг. Бусдыг жаргалтай байгаасай битгий зовоосой гэсэн сэтгэлээр үг, үйлдэл бусдад хорлолгүй болсноор сэтгэл нь уужуу, саруул ухаанаар бодит байдлыг байгаагаар нь харж чаддаг. Бусдын итгэлийг үргэлж дааж, ажил үйлс нь ч амар хялбар бүтдэг бөгөөд зовох цагт нь маш олон хүн гар сунган туслахад бэлэн байдаг. Сэтгэлийн энэ хандлага өөрт болон бусдад ч амар амгаланг өгөх нь илэрхий. Энэ нийгэмд сайхан сэтгэл, ёс суртахуун л дутагдаж байна”
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих