lazy

Залхуурал бол сэтгэлийн өвчин

Хүн бүхэнд залхуу өвчин байдаг. Аяга таваг угаах, хичээл хийх, гутлаа цэвэрлэх гээд уг нь багахан ажил боловч хүн зугтсаар байдаг. Гэтэл том ажил бол бүр ч хэцүү.

Жишээ нь: хананы цаас солих, хивс угаах гэх мэт. Хүн ийм ажлаас зугтаж хойш тавьсаар л байдаг. Хэдэн цаг, хэдэн хоног хийнэ гэхээс үстэй толгой арзайна. Гэвч залхуутай тэмцэх хялбар аргууд байдаг юм байна. Том ажлыг маш олон жижиг хэсэгт хуваагаад бага багаар бардаг.

Ийм маягийн хялбар арга нь таван минутын арга юм. Би энэ ажлыг тавхан минут хийгээд орхиж амарна гэж бодон эхлэх хэрэгтэй. Ингэж бодсон үед ямар ч залуу махбодь эсэргүүцдэггүй. Гэвч хүн 5 биш 10, 18 минут, хагас цаг болоход хийсээр л байдаг. Хэрэв ядарвал шууд орхиж цай уу? Хэдэн минутын дараа ахиад таван минут гэж бодсоор ажиллаж эхэл. Ийнхүү ямар ч ажлыг тавхан минут хийгээд байхад аажим ахисаар нэг л мэдэхэд зорьсондоо хүрчихдэг байна

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих