er

Амжилтанд хүрсэн нэгэн эрийн түүх

Алддаггүй хүн гэж байдаггүй. Харин алдаагаа хэрхэн зассан бэ гэдэг нь л хүний хэр яваагийн баталгаа юм. Энэ үгний баталгаа болгож нэгэн Монгол эрийн түүхийг хүргэе.

Тэртээ 1996 оны хавар “өвгөнт” хэмээн цоллогдсон архичнаас ер ялгарах юмгүй, хөлчүү гэмээр царайтай,хар бор ажилд нухлагдсан Ганжуурын Нэргүй хэмээх залуу Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт сууж байхдаа фото зургаа татуулжээ. Ноорхой хүрэм, халцархай гуталтай харваас хөлчүү нэгэн өмнөөс ширтэнэ. Г.Нэргүйд тэр үед хорвоо зүйл бүрээр л хатуурхсан байх.  Олон ч хүн түүнд “Өнгөрсөөн” гэх ганц үгээр онош тавьсан.

Харин тэр өөрийгөө ялж бусдын бодол буруу байсныг сэтгэл зүрх хөдөлмөрөөрөө харуулаж чадсан.  Ийм байдалдаа цэг тавина, тэгэхдээ ийм явсан гэдгээ хэзээ ч мартахгүй хэмээн өөрийнхөө энэ зураг дээр андгай бичин тавьжээ.

Өнөөдөр Г.Нэргүй Говь-Алтайдаа ” Айргийн хад”- хэмээх нэртэй том компанийн захирал.
Алдсан он жилүүдээ нөхөхийн тулд блокны машин нэгийг зээлж аваад цаг наргүй зүтгэсэн гэдэг юм. 2003 оны яг энэ өдөр тэрээр компани байгуулжээ. Түүний байгуулсан “Айргийн хад” компани 10 жилийн дотор хөл дээрээ бүрэн тогтож, жилдээ улаан тоосго 5 саяыг, явган замын хавтан 90 мянгыг, блок 280 мянган ширхгийг үйлдвэрлэдэг болжээ.

Тэрээр компаныхаа 10 жилийг хамт ажиллаж байгаа нөхөдтэйгээ сэтгэл дүүрэн тэмдэглэж байгаа юм.

Унаж босдог л хорвоод шороогоо гөвөөд босож л чадвал амжилт билээ.

mongol-er

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих