goo eej uraldaan

Алдарт эхийн одонтой “Гоо ээж”-ыг тодруулах уралдаан болно

“Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм” уриан дор зөв хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилгоор “Mrs Mongolia World 2018-гоо ээж” улсын анхдугаар уралдаан болж байна.

~Алдарт эхийн одонтой “Гоо ээж”-ийг тодруулна~

Тус уралдааныг “Алунгоо Эх” ТББ, “Монголын Эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ Холбоо”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр Бүл Хүүхэд Залуучуудийн Хөгжлийн Газар”, “Алдарт эх” цахим нэгдэл хамтран зохион байгуулж байгаа аж.

Уралдааны эхний шатны шалгаруулалтад “Алдарт эх”-ийн одонтой, дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн 60 гаруй хүн оролцсоноос, 29 оролцогч тунаж үлдээд байгаа юм байна.

Сүүлчийн шатны шалгаруулалтын талаар өнөөдөр одонтой ээжүүдийн төлөөлөл болох, мисс Н.Сэлэнгэ, Д.Уянгалянхуа нар мэдээлэл хийжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих