Эцэг эхчүүд бяцхан хүүхэдтэйгээ хамтарч суугаад өнгөрч буй ондоо ямар амжилт гаргаснаа дүгнэж, шинэ оныхоо зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Учир нь таны зорилго гэрийнхэндээ илүү их цаг зарцуулах, өдөрт уудаг усаа нэмэгдүүлэх зэрэг энгийн жижиг зүйлээс эхлээд байраа томруулах, мэргэжил дээшлүүлэх гэх мэт том зорилго байж болно. Хүүхдэдээ ч мөн адил өөрийн гэсэн зорилго өмнөө тавьж сурахад нь туслах үүднээс хамт сууж байгаад гэр бүлийн гишүүд тус тусын жилийн төлөвлөгөөг гаргаарай.
Зорилгоо дараах байдлаар төлөвлөөд үзээрэй
- Та анхнаасаа хийе гэж огт хүсээгүй зүйлээ төлөвлөх нь хэрэгжилтгүй зорилго болох тул зөвхөн шаардлагатай цөөн зүйлсээ тусгах хэрэгтэй
- Та хийхийг хүссэн ч тухайн үед боломж гарах эсэхийг сайтар тооцоолоорой.
Таны зорилго бодитой байх хэрэгтэй. Тухайлбал танай гэр бүл зурагт үзэх хугацаагаа багасгах бол чөлөөт цагаараа өөр юу хийхийг тусгавал зүгээр. - Та өөрийн хянаж чадах юмыг хий.
Зорилго тань хэмжиж болохуйц байх. Жишээ нь, гитар тоглож сурна гэхийн оронд би 50 дуу тоглож сурна гэх мэт. - Хийх гэж буй зүйлээ хэзээ дуусгахаа төлөвлөхийн зэрэгцээ үйл явцын давтамж тодорхой байх хэрэгтэй. Йогоор хичээллэнэ гэхийн оронд долоо хоногт өглөөгүүр гурван удаа йогоор хичээллэх, мөнгө хуримтлуулах гэхийн оронд сар бүр 100 мянган төгрөг хийж, 2019 оны арванхоёрдугаар сард 1,2 сая төгрөгтэй болсон байна гэх мэт.
- Эхлээд амьдралын хамгийн чухал хэсгүүд юу болохыг тодорхойлохын тулд дугуй зураад, амьдралынхаа хамгийн чухал 4-8 хэсэгт хуваа. Тэдгээр хэсгүүдгүйгээр таны амьдрал бүрэн бүтэн биш байх болно. Хүн бүр өөрийнхийгөө бүрдүүл.
Танд амжилт хүсье