zoruud-huuhed

Таны хүүхэд юуны учир ЗӨРҮҮДЭЛЖ байна вэ?

    Хүн бүр, хүүхэд бүрд зөрүүд зан байдаг. Түүнийгээ хэдийд, ямар үед, ямар шалтгааны улмаас илэрхийлээд байгааг зөв таних нь л энэ занг даамжруулахгүй байх гол түлхүүр юм.

ТАНЫ БОЛОН БУСДЫН АНХААРЛЫГ ТАТАХЫГ ТУЛД
– Хүүхэд буруу авирлах үед л та аргаддаг бөгөөд аргадах үед тань амархан тайвширч байвал, эсрэгцэл тэмцэл хийх үед л аав, ээжийн анхаарал ирдэг гэсэн ойлголт хүүхдэд бий болсон байна.

НАСНЫ ОНЦЛОГООР
– 3-4 нас өөрийнхөө “би”-г мэдэрч томчуудад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэсэн оролдлогоор хүүхэд зөрүүд авир гаргадаг.
– 11-14 нас өсвөр нас өөрийгөө “том хүн” болсон мэтээр төсөөлдөг тул “бусдын юу гэх нь хамаагүй би өТанөрөө, өөрийгөө мэднэ” гэх онцлог үе.

ХЭТ ШААРДЛАГА ӨНДӨРТЭЙ ГЭР БҮЛ
Алхам тутам алдаагүй, өөгүй байлгах гэсэн эцэг эхийн хүсэл, шахалт, тулгалт хүүхдийг юуг ч хийх хүсэлгүй буюу зориудар хэлсний тань яг эсрэгээр авирлах үе их болдог.

ХЭТ ИХ ЭРХЛҮҮЛСЭН ХҮҮХЭД
Дийлэнхдээ хүүхэд өсгөхдөө өвөө, эмээ нь аав ээжтэй нь хүмүүжлийн арга хэлбэр зөрчилддөг бол зоргоороо, дураараа, зөрүүд хүүхэд болдог. Жич: Нэг нь “болохгүй” гэж байхад нөгөө нь “болно, болно” хэмээн илт өөгшүүлэх нь хүүхдийг энэхүү буруу хандлага руу татдаг. Эмнэлэгт удаан хэвтсэн хүүхэд мөн энэ төрөлд хамаарна.

ХҮҮХЭД ӨӨРТ ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛЭЭ ИЛЭРХИЙЛСЭН ҮЕД ДЭМЖДЭГГҮЙ, АНЗААРГАГҮЙ, ҮГҮЙСГЭДЭН ХАНДДАГ БОЛ

ДУУРАЙЖ БУЮУ НӨЛӨӨЛЛӨӨР ЗӨРҮҮДЛЭХ
Эргэн тойронд нь хэн нэг нь зөрүүд авирлах, ээж аав бие биенээ зөрүүдлэн дийлэх үед хүүхэд харах, анзаарах зэргээс даган дуурайдаг.

ЗӨРҮҮД ЗАНГ ӨХӨӨРДӨХ
Хүүхдийн зөрүүдлэх үед илэрхий өхөөрдөх эсвэл амархан бууж өгөх.

ОЙРХОН ДҮҮТЭЙ ХҮҮХЭД
Ойрхон дүүтэй хүүхэд анхаарал халамж дутагдсан мэдрэмжээ зөрүүдээр илэрхийлэх нь элбэг.

АЙЛЫН ГАНЦ ХҮҮХЭД
Гэр бүлийн орчинд бүх нөхцөлд өөрийнх нь санаа бодлыг ямагт нэгт тавих, хэт хүлцэнгүй ээж, аавын хүүхэд нийгмийн дунд зөрүүдлэж буйгаа ч мэдэхгүй ганцаардах нь бий.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих