tahianii-mah

Муудсан ТАХИАНЫ МАХ мэдэх аргаас…

Тахианы мах нь бяцхан хүүхдүүдэд зутан шөл бэлтгэн өгөхөд хамгийн тохирсон байдаг.  Тэгвэл түүхий тахианы мах муудсан эсэхийг хэрхэн мэдэх боломжтой вэ? Муудсан махыг дараах дөрвөн аргаар мэдэх боломжтой аж.

СААРАЛ ӨНГӨТЭЙ ХАРАГДАНА
Тахианы мах нэлэнхүйдээ саарал, өөхлөг хэсэгтээ шарласан байвал нэн даруй хаях хэрэгтэй. Муудаагүй тахиа цайвар ягаан, өөхөн хэсэгтээ цагаан өнгөтэй байдаг.

ӨМХИЙ ҮНЭРТЭЙ
Таны хамар чинь муудсан хоолыг таних маш сайн туслагч юм. Хэрэв энгийн байдгаас арай ондоо үнэртэй (гашуун хурц, чихэрлэг, муудсан өндөг шиг байвал) тэр муудсан гэсэн үг.

ХЭТ НЯЛЦГАЙ БАЙВАЛ…
Тахианы мах нялцгай биш чийглэг байх ёстой. Угаасны дараа нялцгай, наалдамхай байвал муудсан гэсэн үг.

УДААН ХУГАЦААНЫ ТУРШ ХӨРГӨГЧИНДӨӨ ХАДГАЛСАН БОЛ…
Хэрэв та тахианы махыг хөргөгчинд дөрвөн хоног, хөлдөөгчинд дөрвөн сар хадгалсан бол шууд хогийн саванд хаяхыг зөвлөж байна. Дээрх хугацаанд хэдийнэ тулчихсан, хэрэглэхээс эмээж байгаа бол идэх ч шаардлагагүй. Учир нь таныг гэдэсний өвчин, хоолны хордлого зэрэг элдэв эрсдэл хүлээж байгаа шүү дээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих