Өдөр бҮр секс хийх нь гайхалтай Үр дҮнтэй

Секс бол хүн төрөлхтөнд бэлгийн дур хүсэл төрүүлдэг, бие болоод сэтгэлийн цэнгэл таашаалыг амтлуулдаг хамгийн нандин үйлдэл. Секс буюу эр эмийн бэлгийн ажил нь хүн төрөлхтний зайлшгүй хэрэгцээ мөнөөс мөн. Амьдралын үндэс суурь нь секс гэж ойлгоход буруудах зүйлгүй. Монголчууд секс гэдгийг амьдралаас гажууд муу зүйл мэтээр ойлгодог.Сексийг мэдэрдэг, таашаадаг хүн л амьдралд өөдрөгөөр ханддаг. Харин сексээр дутагдаж гачигдах нь хүнийг өнгө жавхаагүй, үлбэгэр дорой байдалд оруулдаг юм шүү.

 

БИЕИЙН ДАРХЛАА СЭРГЭДЭГ: Хүмүүс сексээс бүрэн таашаал авч чадах үед биеийн дархлаа сэргэдэг .Тэгэхээр өдөр бүр тааламжтай секс хийснээр бид өдөр тутамдаа дархлааагаа сайжруулж,цоо шинэ эрч хүчээр цэнэглэгдэж, дархлаа суларснаас үүдэлтэй өвчин эмгэгийг тусахгүй байх боломжтой.

ГАЙХАЛТАЙ ҮР ДҮНТЭЙ ДАСГАЛ: Тогтмол сексийн харилцаанд байдаг хүмүүс илүүдэл жинд санаа зовохгүй байж болно. Сексээс гайхалтай хөдөлгөөний эрчмийг авч байдаг. Тиймээс секс хийж байгаа цагт хөдөлгөөний дутагдалд орно гэж хэзээ ч үгүй. Гэхдээ идэвхтэй секс л энэ бүхнийг  бий  болгоно гэдгийг  мартаж болохгүй.

ХОСУУДЫН НАНДИН ХАРИЛЦАА: Хайр дурлалын харилцаагаа эхлүүлж буй шинэхэн хосууд сексийн дараанаас л бие биедээ татагдаж илүү ойр дотно болдог. Учир нь тэд нэг бие болж чадсан гэсэн үг.

ТАВ ТУХТАЙ БАЙДЛЫГ ҮҮСГЭДЭГ: Хосууд сэтгэл хангалуун тэврэлдэн, бие биедээ эрхлэн хэвтэх дуртай, гагцхүү сайхан таашаал мэдрүүлсэн сексийн дараа л тав тухтай, тайван болдог.Тайван байдал үүсэх нь хосуудын харилцаанд нөлөөлөөд зогсохгүй ч ямар нэг асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болдог.

ЗАЛУУХАН,ЧИЙРЭГ ХАРАГДАХ НУУЦ: Сексийн идэвхтэй амьдралтай хүн үеийнхнээсээ залуу харагддаг нь амьдрал дээр батлагдсан үнэн. Хөдөлгөөний эрчим нь цусны эргэлтийг сайжруулдаг. Мөн арьсанд ч мөн тэжээл болохуйц ферментүүд ялгарч байдаг нь хүнийг залуу харагдуулах шалтгаан нь болдог гэнэ.

СТРЕСС ТАЙЛАГЧ: Их ажлын ачаалалтай үеэр та унтахыг илүү эрхэмлэн сексийг хойш тавьдаг бол энэ том эндүүрэл. Үүний оронд унтахын өмнө эсвэл өглөөдөө секс хийснээр ямар ч их нойр авснаас илүү эрч хүч авдаг.

САЙХАН НОЙРСОХ АЛХАМ: Хайртыгаа тэврэн сайхан нойрсохыг хүсч байгаа бол мөн л сайхан мэдрэмж төрүүлсэн секс хийх хэрэгтэй. Сэтгэл ханамж өндөр сексийн дараа хүмүүс энгийн үеэсээ хэд дахин илүү гүн нойрсож, сайн амардаг гэдгийг секслогичид баталсан.

ХӨГЖИЛТЭЙ ХАРИЛЦАА: Эрүүл мэндийн үүднээс, эсвэл алжаал ядаргаа тайлах зориулалтай гэж ойлгоод үлдвэл энэ хамгийн том эндүүрэл болно. Дээр дурдсан олон хэрэгцээтэй давуу талуудыг секс агуулдаг ч үүнээс гадна хосуудыг хамгийн хөгжилтэй болгодог зүйл бол сеск юм. Хосууд сексээ илүү сайхан байлгах гэж олон янзын туршилт хийдэг нь хожмоо дурсахад хамгийн хөгжилтэй үеүд нь болж үлдсэн байдаг.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих