hair

Хайр ирнэ гэж хүлээх нь эндүүрэл

Хайр дурлалтай нэг л өдөр учирна, тиймээс тэр өдөр ирхийг хүлээх хэрэгтэй гэж боддог хүмүүс олон. Тэгвэл насаараа шахуу ганц бие яваа хүнийг хайр нь олоогүй байна гэх үү, хар багаасаа нэг нэгнээ хайрласан хосыг хайр нь ирсэн гэх үү. Тиймээс хэн нэгэнтэй учрах өдрийг хүлээхээс илүү өөрийн хандлагыг өөрчлөөд үзээрэй.

Ихэнх хүмүүст дараах таван төрлийн хандлага байдаг.

  1. Бусдад анзаарагдахаас айх. Таныг хэн нэгэн магтахад та ичдэг үү? Та хэн нэгнээс магтаал сонсох үедээ ярианы сэдвийг өөрчлөхийг хүсдэг үү? Ичиж зоволгүйгээр магтаалын үгийг сонсож чадна гэдэг зүрх сэтгэлээ нээх, шинэ хайр дурлалтай учрахад туслах хамгийн чухал алхам болдог. Хэрэв та магтаалын үгийг хүлээж авахгүй бол хайртай учрахад саад хийж байна гэсэн үг. Иймд магтаалын үгийг зөвөөр хүлээж авч, бага ч болов өөрөөрөө бахархах хэрэгтэй.
  2. Нээлттэй байхаас айх. Хайрлаж дурлахын тулд, та бусдыг хайрлах хэрэгтэй. Тиймээс хайрлаж дурлахын тулд, нээлттэй байх нь чухал. Хэрэв та хорвоо ертөнцийг хүйтэн, онцгүй газар мэтээр харж байгаа бол бүх зүйл хэцүү байх болно, гэхдээ хайр сэтгэлд илүү нээлттэй байснаар, эерэг туршлагыг бий болгож чадах юм. Инээмсэглэлээс эхэл. Хүмүүст инээмсэглэж ханд. Энэ бяцхан эерэг хандлага таны амьдралд итгэл үнэмшил, бага ч болов баяр хөөр бэлэглэнэ.
  3. Хангалттай сайн байж чадахгүйгээс айх. Хүн болгонд айдас бий, энэ бол амьдралын нэг хэсэг. Харин айдаст өөрийгөө эзэмдүүлэхийг хэзээ ч зөвшөөрч болохгүй. Та хангалттай сайн эсвэл ухаалаг байж чадахгүйгээс болж айх үед, таныг чиглэн ирж буй шинэ учралд саад хийх болно. Та дутагдлаа засаж, хайр дурлалд саад хийж буй хаалтыг авч хаях үед шинэ хайр дурлалтай учирна. Энэ 7 хоногийн хамгийн их уншсан мэдээллүүдийг үзэх үү? Тэгье, мэдээ үзэх Дадлага болгож, эхний ээлжинд өөрийгөө хангалттай сайн байж чадахгүй гэсэн бодлоо авч хаях хэрэгтэй. Сөрөг бодлуудаа авч хаяж, эерэг бодлуудаар толгойгоо дүүргэсэн үед л тэдгээр саад бэрхшээл арилна.
  4. Сөрөг нөлөөтэй шүүмжлэх. Та бусдын үйл хөдлөл эсвэл гадаад төрхийг хармагцаа шүүмжлэх гээд байдаг хандлагатай юм биш биз? Хэрэв та бусдыг яаран дүгнэвэл, энэ нь таны хайр дурлалын харилцаанд мөн л саад учруулах болно. Сөрөг нөлөөтэй шүүмжлэл эргээд таныг бусад хүмүүс яаран дүгнэж, шүүмжлэхэд хүргэдэг гэдгийг санаарай. Шүүмжлэхийн оронд уучилж ханд. Өөртөө болон өрөөл бусдад өгөөмөр зан гаргаж бай. Энэ нь таныг муу муухай бүхнийг уучилж өршөө гэж байгаа юм биш, таныг ердөө зарим нэг нөхцөл байдлыг ойлгож хандахыг хичээж байгаарай гэсэн үг юм.

5. Өөрийгөө илэрхийлэх чадваргүй байх. Та өөрийнхөө юу хүсэж байгааг мэддэг үү? Та бас юу хүлээж, мөрөөдөж байгаагаа мэдэх үү? Өөрөө өөрийгөө таньж мэднэ гэдэг хайр сэтгэлд нээлттэй хандахад туслах хамгийн том хүчин зүйл юм. Амьдралаас юу хүсэж, мөрөөдөж байгаагаа эхлээд сайтар тодорхойл. Зүрх сэтгэлийнхээ юу хүсэж байгааг олж мэд. Дотор хүнтэйгээ ярилц. Бид бүгдэд хайр хэрэгтэй. Хайр сэтгэлд нээлттэй байх нь чухал…

Тиймээс хайрыг хүлээхээс илүү хайрыг олно гэдэг үг илүү үнэнд нийцэх юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих