5cca82ac3d9da

Монголоос Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэжээ

ОХУ-ын Агаар-сансрын хүчний цэргийн тээврийн нисэх хүчний Ил-76 нисэх онгоцоор 8 орчим тонн хүмүүнлэгийн тусламжийг Монголоос Сири улсын Хмеймим нисэх хүчний баазад хүргэжээ. Энэ тухай Сирийн сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх Оросын төвийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Төлөөлөгчийн хэлснээр, сиричүүд дулаан хувцас, хөнжил, хичээлийн хэрэгслүүд, мөн эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх тоног төхөөрөмж хүлээн авна. Одоо сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх төвийнхөн тусламж хамгийн их дутагдаж байгаа хүмүүст болон Сирийн алслагдмал, хүрч очиход хэцүү бүс нутгуудын оршин суугчдад тусламжийг хүргэх аж.

2011 онд Сирид эхэлсэн зэвсэгт мөргөлдөөн одоог хүртэл үргэлжилсээр байгаа билээ. Тус улс дахь террорист “Лалын улс” бүлэглэлийг ялсныг 2017 оны сүүлээр зарласан юм. Одоогийн байдлаар эн түрүүнд сөргөлдөөнийг улс төрийн арга замаар зохицуулах, Сирийг сэргээн босгох, мөн дүрвэгсдийг буцаах төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр зэхэж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих