Ихэнх хүмүүст өвөө эмээтэйгээ хамт цагийг өнгөрүүлсэн гайхалтай дурсамж байдаг. Тэд бидэнтэй ойр байж, мэргэн ухаанаараа зөвлөж, халуун дулаанаар тэвэрч бас үнсдэг. Олон жилийн дурсамжийг бичиж, өнгөрсөн цаг үе рүү эргэж очиход ярих гайхалтай түүх олон бий. Тэдгээр өдрүүд хэзээ ч мартагдахгүй. Түүнээс гадна өвөө эмээ нарын ач зээдээ үзүүлэх эерэг нөлөөний талаар сонсох хэнд ч гэсэн таатай байх биз ээ.
Энэ судалгааны үр дүн олон хүнд гэгээлэг санагдах ба бид та бүхэнтэйгээ хуваалцахгүй байж тэссэнгүй. Та хэр олон удаа аав ээжээсээ хүүхдээ хараад өгөөч гэж асуудаг вэ? Энэхүү судалгаанаас үзэхэд ач зээ нараа хардаг өвөө эмээ нар огт хардаггүй үе тэнгийн хүмүүстэй харьцуулахад нас барах эрсдэл 37%-иар бага байдаг болох нь тогтоогджээ.
Судалгааны явцад, судлаачид 70 болон түүнээс дээш настай 500 гаруй хүний эрүүл мэндийн байдлыг давхар хянасан байна. Судалгаанд оролцсон хүмүүс 1990-2009 оны хооронд 2 жил тутамд нэг удаа шинжилгээнд хамрагджээ. Үр дүнд нь хамгийн эхний шинжилгээнээс хойш ач зээ нараа хардаг өвөө эмээ нарын 50% нь 10 жилийн дараа гэхэд амьд байсан байна. Харин үлдсэн 50% нь амь насаа алдсан эсвэл нилээн их халамж анхаарал шаардах хэмжээнд очсон байжээ.