~Хүүхэд тань бусдаас өөр байна уу…~
Таны хүүхэд үргэлж л асуудал үүсгэж эсвэл ертөнцийн юмс үзэгдлийн тухай наснаасаа эрт сонирхож, том хүн шиг аливаа юмны мөн чанарыг таних гээд л хачин жигтэй юм ярьж байна уу? Тэгвэл таны хүүхэд шинжлэх ухаанд “индиго” буюу гасан гэж нэрлэгдээд байгаа шинэ эриний хүүхэд юм.
Индиго хүүхдүүдийн онцлог
– Их мэдрэмтгий
– Насандаа баймгүй эрч хүчтэй
– Сэтгэлийн хөдөлгөөн багатай, тайван тогтвортой, хүмүүстэй харьцах дуртай
– Хүндэтгэлтэй харьцахыг томчуудаас хүсдэг
– Гадаад хэл, математик зэрэгт суралцах аргаа өөрөө эрж хайдаг
– Аливаа мэдлэгийг хоосон цээжлэх замаар идэвхигүй сургалтаар бус, өөрийн мэдрэмж чадлаар олж авахыг илүүд үзнэ
– Өрөвчхөн сэтгэлтэй, дотно хүмүүстээ өвчин зовлон үхэл тохиолдоход маш ихээр гунигладаг
– Өөрийнхөө өмнө маш том зорилго тавьж түүнийхээ төлөө зүтгэдэг. Гэхдээ биелэгдэхгүй бол амархан тэвчээр алдагдана.
Эцэг эхчүүд ийм хүүхэдтэйгээ харилцаа үүсгэхэд маш хүнд байдаг. Үгэнд орохгүй, өөрийнхөөрөө зүтгэдэг тэднийг хүссэн хүнийхээ дүрд оруулж хүмүүжүүлэх боломжгүй. Харин гасан хүүхдийнхээ сөрөг талыг дарж, давуу талыг нь хөгжүүлэх нь зүйтэй юм.