huuhdiin_hoollolt

Хүүхдийн хоолны дуршил орчноос хамаардаг

~Хүүхдийн хоолны дуршил орчноос хамаардаг~

Лондоны их сургууль хүүхдийн хоол идэхдүүхээ гаргадаг авир амьдрах орчноос нь шалтгаалдаг гэдгийг тогтоожээ.

Энэ талаар судлаач, доктор Клейр Леүэллин, “Томчууд хүүхдээ уурлаж уйлах үед нь хоолоор тайвшруулдаг. Энэ нь хүүхдүүдийг эрүүл бус хооллолтын хэв маягтай болгодог. Хэт их болон бага идсэнээр хүүхдийн хоолны дуршил буурах, хэмжээ хязгааргүй идэх, таргалалт зэргээр өвчилдөг” гэв.

Уг судалгаанд “Их Британы ихрүүдийн хөгжлийн судалгааг” ашиглажээ. Дөрвөн настай 398 ихэр хүүхэд хамруулсан тус судалгаанаас харахад жингийн илүүдэлтэй эцэг эхтэй ихрүүдийн тэн хагас нь таргалалттай байжээ.

Гэхдээ ижил болон өөр өндгөн эсийн ихрүүдийн хооллолтын зуршил тийм ч ялгаатай биш харин аль алинд нь амьдрах орчин нөлөөлдөг байна.

Сонирхолтой нь хүүхдүүд энэ зуршлаа насан туршдаа хаяж чадахгүй байх явдал ч бий гэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих