~Хамт олонтойгоо хэрхэн сайхан харилцаатай байх вэ…~
• Аливаа зүйл хувь хүний хандлагаас л эхтэй байдаг. Тиймээс эхлээд өөрийнхөө бодол санааг цэгцэлж, ажлын хамт олныхоо сайн талыг олж харахыг хичээ.
• Бид бараг амьдралынхаа ихэнх хугацааг ажлын байран дээрээ өнгөрүүлдэг. Тиймээс ажлын хамт олон гэдэг бидний хоёр дахь гэр бүл гэсэн үг. Хүн бүр гэр бүлээ хайрлаж, тэдэндээ сайн сайхан бүхнийг хүсдэг. Хоёр дахь гэр бүлийнхэндээ ч бас тэгж хандах хэрэгтэй.
• Ажлаа анх хүлээж авахдаа өөрийн хийх ёстой зүйлийнхээ ажил үүргийн хувиарыг мэдэж ав. Аливаа асуудал үл ойлголцлоос л болж үүсдэг. Тиймээс хийх ёсгүй ажлаа хийж бухимдаж суухын оронд, яг одоо ширээнээс босоод асуудлаа тодорхой болгочихоод ир.
• Хүндэтгэлтэй харьц. Хүнийг хүндэлнэ гэдэг харилцааны хамгийн сайхан хэлбэр. Хамт олны чинь хамгийн ахмад, хамгийн залуу ажилтан хэн ч бай бүгдтэй нь хүндэтгэлтэй харьц.
• Зарим байгууллагууд хов живийн уул уурхай байдаг. Өрөөнийхөн чинь хэн нэгнийг муулж эхэлвэл ярианд бүү оролц. Бүр сонирхоод ч хэрэггүй. Ер нь тэгээд бусдын хэрэгт дурлалаа гээд чамд сайнаар нэмэгдэх зүйл юу ч байхгүй.
• Өөрийн сурсан мэдсэн, уншсан зүйлийнхээ талаархи мэдээллийг бусадтайгаа хуваалц. Гэхдээ зөвхөн сайн сайхан зүйлийн тухай шүү. Ямар ч хүн сайхан мэдээлэл сонсохдоо таатай байх болно.
• Байгууллагын хамт олонтойгоо ажлаас гадуур цагийг хөгжилтэй өнгөрүүл. Салхинд гарах юмуу амралтын газар очиж ажлаас тэс өөр зүйлийн талаар магадгүй тэдний гэр бүлийн талаар, хүсэл мөрөөдлийнх нь талаар хөөрөлдөж болно. Энэ нь эерэг уур амьсгалыг бүрдүүлдэг.
Та бүхэн байгууллага, хамт олонтойгоо Монголын Нууц Товчоо амралт, аялал жуулчлалын цогцолборыг зориорой. Байгууллагынхаа уур амьсгалыг сайжруулж, тэдэнд зориулсан олон төрлийн нэмэлт үйлчилгээнүүдийг авах боломжтой юм. Мөн хурлын зааланд хурал семинараа хийж, бизнесийн ашгаа нэмэгдүүлж ч бас болох юм. Урин дулааны улирал болж байгаа учраас хамт олноороо салхинд гарахад бэлдээрэй.