gutal-tsewerleh-argaas

Тимберланд гутлыг хэрхэн хялбар аргаар цэвэрлэх вэ?

~Тимберланд гутлыг хэрхэн хялбар аргаар цэвэрлэх вэ?~

Сүүлийн үед илгэн гутал өмсөх нь элбэгшиж байгаа. Гоё, хээнцэр харагдах нь эрчүүдийн сонирхлыг татдаг ч харин арчилж өмсөнө гэдэг хүндхэн зүйл.

Тоос шороо ихээр татдаг, байнгын арчилгаа шаарддаг. Бид энэ удаад орчин үеийн залуусийн ихээр өмсөх болсон Тимберланд гутлыг хэрхэн арчлах талаар бяцхан зөвлөгөөг бэлтгэлээ.

1. Эхний алхам бол гутлынхаа үдээсийг тайлж авах хэрэгтэй.

2. Дараа нь зориулалтын сойзоор нь сайн цэвэрлээрэй.

3. Анхааруулахад та гутлаа цэвэрлэж байхдаа ус хүргэж болохгүй гэдгийг санаарай.

4. Элгэн алчуураар гутлан дээр үүссэн толбуудыг арилгах хэрэгтэй.

5. Харин гутлынхаа улыг арчлахдаа бага зэргийн чийгтэй алчуур хэрэглээрэй.

6. Дараа нь зориулалтын шингэн цацаарай.

7. Эдгээр алхмыг хийснээр таны гутал цэвэрхэн бас дэгжин харагдах болно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих