bodol

Та бодлоос том…

~Та бодлоос том~

Бодол чамгүйгээр орших боломжгүй. Та бодолгүйгээр орших боломжтой.Та бодлоос том. Дөнгөж төрснийхөө дараа та оршиж байсан. Тэгэхэд бодол байгаагүй.

Та бодол байхгүй үед оршиж байсан гэсэн үг. Энэ бол та бол зөвхөн бодол бишийн баталгаа. Хэрвээ та бодол юм бол бодол байгаа үед л оршиж бодол байхгүй үед та байхгүй болох байлаа. Юу ч зүүдлээгүй нам унтаж байх үедээ та оршиж байдаг. Тэр үед бодол байдаггүй.

Бодол байхгүй үед бас л та оршиж байсан байна. Тиймээс та зөвхөн бодол биш. Тэгвэл яагаад бодол байгүй үеэ санадаггүй юм бол. Санах нь өөрөө бодол болохоор тэр. Бодлоор бид өөрийн нэг зохиомол би гэсэн дүрийг бий болгож түүндээ итгэн амьдардаг болохоор өөрийгөө хязгааралчихдаг.

Бодол чиний маш өчүүхэн хэсэг. Тиймээс бодолоор өөрийгөө бүү хязгаарал. Та бодлоос том.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих