~ Надад ирсэн хамгийн том бэлэг…~
Та бүхнээр хаягласан миний захидал очих өдрийн халуун мэндийг уламжилж байна.
Сайн байна уу? Таниас би захиагаа эхлэхийн өмнө нэгэн зүйлийг асууя. Та шидтэн байдаг гэдэгт итгэдэг үү? байх байхдаа бүр хамгийн нандин, эрхэм бэлгийг надад өгчихөөд явсан гэвэл та лав итгэхгүй л биз дээ. Тэр өдөр бол 2010 оны 12 сарын 26 ны өдөр.
Тэр нандин, нууцхан дурсамжаа тантай , сэм хуваалцахаар шийдсэн минь энэ. Хачин юм шүү! Цаг хугацаа надаас асуулгүй дэндүү хол явчихжээ. Дэндүү хурдан. Саяхан л би….. тунгалага бор нүдтэй, илчтэй халуун сэтгэл нь индүүний улнаас ч халуун , тийм нэгэн хөвгүүнтэй танилцаж байсан санагдана.
Тэрнээс хойш олон ч нарлаг дулаан өдрүүд, орой болтол хань татан алхдаг байсан, өч төчнөөн мартагдахааргүй хоногууд аль хэдийн ард хоцорч. Тэр хүн бол өөрөөс минь ч илүү намайг ойлгодог. Дэндүү эрхэм хүн…!
Эрхэм…энэ үгийг та сайн тунгаагаад үз. Ойлгохын сацуу хайрлаж, хүндэлж чаддаг тэр л занд чинь , надаас авхуулаад бусад соронз мэт татагддаг. Сүүгээр сүлчихсэн юм шиг тийм цайлган сэтгэлтэй.
Яагаад ч юм бүү мэд…тэрнийхээ дэргэдээс холдмооргүй санагдаж, хоргодоод нэг л болж өгдөггүй юм. Миний сэтгэлийг маш хүчтэй татчихсан .
Ус шиг урсаж явахад, уул шиг нөмөрлөж түшдэг түүнд би өчүүхэн ч холдож чадахааргүй болтлоо соруулчихсан.Та төсөөл дөө….Хүн бүр л өөр өөрсдийн мөрөөдөлтэй алхдаг. Намайг чамруу татсан эхний шалтаг байдаг юм. Юу гээч…тэр хүн бол өөрийн мэргэжилдээ дэндүү хайртай, дурлаж чадсан хүн.
Одоо үед тийм хорхойсч дурладаг хүн лав ховор байх шүү. Өөрөөсөө том мөрөөдлийг өвөртлөн алхаж яваа чамдаа би дуртай.
Би боддог юм…Тэр маань байхгүй бол миний баяртай, гунигтай тэмдэглэлийн хуудас оршихгүй байх аа гэж……Шинэ он, Шинэ жил чамаас надаас салгаж боломгүй бодол алдармаар мөч. Тэсэн ядан хүлээе.
Сайхан хотын хөөрхөн бор Шагай нь Сайн байна уу?
Тэнэгэр Улаанбаатарын дэгжин бүсгүй би сайн байна
Өвлөөр та надтай, өр зүхнээсээ танилцсан юм уу?
Өнгийн олон нөхөдтэйгөө та, урьтаж намайг танилцуулсан юм уу?
Ноорхой сургууль минь нараа дэрлээд
Ногоон хадаг шиг намайтан байхад
Сайхан олон нөхөд юугаан
Саатан байж танилцуулсан юм
Сар дээрээс хаяалсан тэр үдэш
Санахын эрхэнд өөрийг чинь үнссэн
Нүдэнд дулаахан хархүү та
Нээрэн миний хайр юм уу?
Хүсэл бодол минь таныг шалгааж
Хүрээ хэмжээнээс халиад явчихлаа
Ихэмсэг онцгой зан чинь
Ичимхий хөөрхөн инээд чинь
Илчтэй халуун сэтгэл чинь
Индүүний улнаас халуун юм гээч
Ажилдаа яаранхан
Автобусанд яаранхан
Амраг чамдаа ахиад гэж үнсүүлэх
Аяа бас жаргал бус уу?
Тэгэвч найз минь би
Тэр үеэс өдийг хүртэл
Томоос айдаггүй жижиг ч юм шиг
Тоглоом даадаггүй мангар ч юм шиг
Аргадаж чамайг гуйхгуй ч гэлээ
Аяа бас орхиод явж чадахгүй нь бололтой
Сайхан залуу насанд, Сэтгэл байвал жаргал байна.
Аяны чинь дөрөөг сүү өргөн мялаая
Алсын чинь мөрөөдөлд сүй болгон хүлээе
Баяртай найз минь хариу хэрэггүй ээ
Байнгын хаяг минь чиний дэргэд
2011 он сийрүүлэв.