lecho

Гэртээ эрүүл, органик ЛЕЧО хийж сурцгаая

Та үүнийг гэртээ хийж сурснаар, мөнгөө хэмнээд зогсохгүй, илүү амттай, найдвартай, эрүүл бүтээгдэхүүнийг хайртай дотнын хүмүүстээ өгч чадах юм.

Орц:

  • Амтат чинжүү – 5 кг
  • Улаан лооль – 4 кг
  • Элсэн чихэр – 1 аяга
  • Давс – 2 халбага
  • Цагаан цуу – 2 халбага
  • Ургамлын тос – 1 аяга

Хийх арга:

Улаан лоолио махны машинд хийж, нухаж болгож гаргана.
Чинжүүгээ 4-6 хэсэгт хувааж хэрчээрэй.
Улаан лоолийн нухаш элсэн чихэр болон давс хийнэ.
Зуухаа асааж, улаан лоолийн нухаш аа чанах ба дээр нь чинжүү, тосоо хийж үргэлжлүүлэн чанаарай.
Ойролцоогоор 30 минут зөөлөн гал дээр буцалгана.
Нухашаа гал дээрээс авсны дараа цагаан цуугаа хийж хутгаарай.
Ингээд л таны лечо бэлэн болно. Хөргөж хэрэглэхээ мартуузай.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих