Эцэг эх та хүүхдэдээ “Соёлтой зөв хооллох дүрэм”-ийг мөрдүүлэхдээ байн байн сануулж байвал хоолоо зөв соёлтой идэж сурдаг. Зөв хооллоход дараах зүйлийг мөрдлөг болгож хэвшүүлээрэй. Үүнд:
- Хоол идэхээс өмнө гараа угаах
- Өөрт нь тохирсон ширээ, сандал дээр цэх шулуун, хоёр хөлийн улыг шалан дээр бүтэн тавьж суугаад хооллох
- Тогтсон ширээ сандалд суух
- Аяга, таваг, халбага, сэрээ, амны цаасыг ширээн дээр бэлдэж тавих
- “Сайхан хооллоорой” гэдэг үгийг хэлж хэвшил болгох
- Ширээний ард бүгд суусны дараа хоолоо идэж эхлэх
- Хоолоо яарахгүй, удаан сайн зажлан хэт ангалзахгүй тайван, чөлөөтэй сууж идэх
- Хоолоо асгахгүй цэвэр нямбай идэх
- Хүүхэд хоолоо өөрөө идэж сурах
- Хоол идэх үед өөр зүйлд анхаарлаа хандуулахгүй, тоглохгүй, босохгүй, телевизор үзэхгүй
- Хоол идэж дуусаад хоол өгсөн хүнд талархлаа илэрхийлэх
- Хоолны ширээний ард 30 минутаас илүү суух хэрэггүй.