Орц:
- -Жижиг макарон гоймон
- -Дарсан огурцы
- -Дарсан амтат улаан чинжүү (Урбанек)
- -Ногоон сонгино
- -Хатаасан хар мөөг
- -Майонез (тослог багатай байвал сайн)
- -Ургамлын тос
- -Давс
- -Нунтаг хар перец
Хийх арга:
- Гоймонгоо буцалж буй усанд давс, тостой чанаж болгоод усыг нь сайтар шүүж хөргөнө.
- Хар мөөгөө буцалсан халуун усанд дэвтээж болгоод усыг нь сайтар шүүгээд жижиг дөрвөлжин хэрчинэ.
- Огурцы, чинжүү, сонгиноо жижиг дөрвөлжин хэрчинэ.
- Бүгдийг холиод майонез, перец, давсаар амтлан хутгаад салат бэлэн.