~Аль ч цагт өөрийнхөөрөө бай~
Хамар өндөр нам,сартгар шулуун нь чухал биш үнэрлэх л үүрэгтэй. Нүд онигор бүлтгэр, давхраатай давхраагүй нь чухал биш харах л зориулалттай. Чих дэлдэн хулгар,том жижиг ямар хэлбэртэй байх нь хамаагүй сонсдог байх нь л чухал.
Арьс хар цагаан, шарх сорвитой, сорвигүй ямар ч хамаагүй мэдэрдэг л байх ёстой. Бие өндөр нам, тарган туранхай чухал биш эрүүл байх нь л эрхэм. Яагаад бид нэг нэгнээ гаднах төрөхөөр нь үнэлж дүгнэж, голж шилнэ вэ?
Аав ээжээс заяасан эрдэмт хүний биеийг голж хагалуулж зүсүүлж,соруулж, нэмүүлж хасуулж хиймэл дүр төрх бий болгох нь буруу.
Зас ч өөрчилсний тань дараа таныг сонгосон хүнээс байгаагаар чинь хүлээн авах хүн илүү байх болно. Нэгэнт хайрлах хань ижилтэй бол хэндээ таалагдах гэж гаднах төрхийн уралдаанд биеэ дэвшүүлнэ вэ?