Алдартнуудын биеийн хэл юуг илэрхийлдэг вэ?

Бусдаас илүүг сэтгэж илүү ихийг хийж чадсан бизнесмэнүүд ярилцлага болон олон нийтийн өмнө ямар биеийн хэлийг байнга ашигладаг вэ. Тэдний ашигладаг биеийн хэл, өөрсдийг нь тодорхойлох бараг бэлэг тэмдэг болжээ. Ингээд эдгээр алдартай эрхмүүдийн биеийн хэлтэй танилцацгаая.

1. Элон Муск – Шийдэмгий байдлаа илтгэ


Тесла Моторс болон PayPal-ын үндэслэгч Элон Муск 2 гараа зөрүүлсэн хүчирхэг позын ямагт авдаг. Ийнхүү хүчирхэг поз авах нь таныг хүчирхэг гэсэн сэтгэгдэл бий болгохоос гадна өөрт чинь хүчирхэг байгаа мэт мэдрэмжийг бий болгож бодит амьдрал дээр биелэлээ олдог талаар Физиологич Эйми Кади тайлбарласан юм.

2. Марк Зукерберг – Тохиролцоход бэлэн


Марк Зукерберг сэтгүүлчидтэй ярилцахдаа байнга ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийх гэж байгаа мэт биеийн хэлийг ашигладаг. Өөрөөр хэлбэл 2 гараа урагш гаргаж бага зэрэг сунгах. Иймэрхүү биеийн хэл нь хүмүүст байнга туслах гээд байгаа, эсвэл юм санал болгож байгаа мэт мэдрэмжийг төрүүдэг.

3. Стив Жобс – Шинэ мэдээлэл хүлээн авахад бэлэн


Түүний биеийн хэлүүд маш ойлгомжтой байдаг. Мөн хүмүүс бараг юу гэх гээд байгааг нь шууд л ойлгодог. Тэрээр хүмүүстэй ярилцаж байхдаа гараа хэзээ ч зөрүүлдэггүй байнга доош унжуулсан байдалтай байдаг. Энэ хэл нь харилцагчаасаа чөлөөтэй мэдээлэл авахаг хүссэн биеийн хэл юм. Ийм хэлийг хэрэглэснээр та хүссэн мэдээллээ харилцагчаасаа авах боломжтой болно.

4. Марк Кубен – Эерэг харагд

Нүдээрээ удаан хугацааны холбоо тогтоох. Кубен нүдээрээ маш удаан холбоо тогтоож өөрийн инээмсэглэлийг нэмж өгснөөр уур амьсгалыг өөрчилж чаддаг. Түүний инээд байнга халдварлаж бусдыг ч гэсэн инээлгэхэд хүргэдэг. Ийм биеийн хэл нь стрессыг багасгахад чухал нөлөөтэй.

5. Доналд Трамп – Өөр хэлэх гэж байгаа зүйл дээр бүх анхаарлыг төвлөрүүлэх


Хоёр гарын хуруунуудаа нийлүүлэн жижиг шовх орон бий болгох. Энэ позыг авсан хэнбугай ч байсан бусдаас илүү өөрийнх нь санаа бодол чухал гэсэн утгыг илтгэдэг. Мөн бусад хүмүүс таны санаа бодлыг сонсохоор хүлээлтэнд орох болно. Ийм поз нь багаар ажиллаж байх үед багийн гэсэн уур амьсгалыг эвдэх муу талтай.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих