Өмнөговь аймагт коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ШУУРХАЙ ШТАБ байгуулан ажиллаж байна. ОК-оос сумдын Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга нартай цахим хурал хийж цаг үеийн асуудлаар мэдээлэлүүрэг чиглэл өглөө.
1.Гамшгаас хамгаалах хуулийн хэсэгт зааснаар гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж сумандаа шуурхай штаб байгуулж ажиллах.
2. Гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албадыг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллах
3. Шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн тохиолдолд хорио цээрийн дэглэмийг тогтоох
4. Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг томилгоожуулан бэлтгэл, бэлэн байдлыг хангах
5. Урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх
6. Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулах
7. Цагаан сарын баяртай холбогдолтой бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээхийг зогсоох
8. Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавих, тээврийн хэрэгслийг ариутгал халдваргүйжүүлэлт хийх
9. Гамшгийн нөөцийг нэмэгдүүлэх ажиллагааг зохион байгуулах
10. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нутгийн байгууллага хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллах
11. Цагаан сарын баяртай холбогдуулан хүнс барааны үзэсгэлэн худалдааг зохион байгуулахыг хориглох
12.Ресторан, нийтийн хоолны болон үзвэр үйлчилгээ, ажлын цагийн хуваарьт хязгаарлалт хийж 22:00 цаг хүртэл ажиллуулах
13. Олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, семинар, соёлт хүндэтгэл урлаг спортын арга хэмжээг зогсоох
14. Шашны байгууллагуудын шашин номын хурал, цуглаан, зан үйлд иргэд олон нийтийг оролцуулахгүй байх арга хэмжээг авах
15. Аж ахуй нэгж байгууллагыг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллуулах
16. Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх
17. Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхэдтэй эмнэлэгт эсвэл гэрээр асарсан эцэг, эх, асран хамгаалагчдад 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөөг олгох зэрэг асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Мөн сумдаас санал хүсэлт ирсэн ба Лхагва гаригийн Онцгой комиссын хурлаар оруулж хэлэлцэнэ.