60017960_304198603810342_6783547965223993344_o

“Шарк Танк”-д оролцсон хос эхний байшингаа барьж дуусжээ

“Монгол HD” телевизийн “Шарк Танк” шоу  нэвтрүүлгийн  хоёрдугаар улирлын оролцогч Б.Батбилэг Г.Дэлгэрнасан хэмээх эхнэр нөхөр “Тохилог сууц” төслийг санаачлан нэвтрүүлэгт оролцсон.

Нөхөр нь машины осолд орж эрэмдэг болсон ч санасан бүтээснээ хийхээр сэтгэл шулуудан энэ нэвтрүүлэгт ирсэн тухайгаа ярьсан юм. Шүүгчдийн сэтгэлийг багагүй хөдөлгөсөн хосууд санасандаа хүрч 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан билээ.

Тэгвэл тэдний төсөл өдгөө биелэлээ олжээ. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод орчин үеийн шаардлагыг хангасан, маш хямд төсвөөр баригдсан байшингийн талаар цуу таржээ. Орчин үеийн монгол айл бүрийн хүсдэг тав тухтай байдал, халаалтын амархан шийдэл гээд бүх зүйлсийг 80 метр кв байшинд шийдэж өгсөн байна.

Хүсэл мөрөөдөл байвал зорьсон зорилго заавал биелдгийн жишээг үлгэрчилсэн хосууд дараагийн байшингийн ажилдаа орохоор яарч байгаа гэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих