Хайрлаж хайрлуулна гэдэг ямар их аз жаргал гээч

Хайр гэдэг нь хүн төрөлхтөнийг оршин байлгадаг хүч юм. Хүнийг хайрлах, хүнээр хайрлуулах нь ямар сайхан, нандин мэдрэмж байдаг гээч.  Хэрвээ бид хайрын талаар зөв мэдлэгтэй байж чадвал утга учиртай амьдралыг цогцлоож, заяаны ханьтайгаа учирч сэтгэл дүүрэн сайхан амьдарч чадна. Хүмүүсийг хооронд нь хүчтэй ойртуулдаг сэтгэлийн хөөрөл юм.

 

Хамт олны хайр: Удаан хугацааны уулзалтаар дамжуулан хамт олны сэтгэл зүй бий болж гүн итгэлцэл, нэг нэгэндээ түшиглэсэн бие, биентэйгээ олон зүйлээр нэгдэж дотоод хүнээ ил гаргах зэргээр дамжуулан энэ хайр бий болдог. Хайр нь нэг нэгнээ нөхөж, хөгжүүлэх шинж чанартай байдаг.Мөн дотно нөхөрсөг сэтгэл эсрэг талаасаа хариу хүсэх нь бага байдаг нь энэ хайрын онцлог.

 

Романтик хайр: Ид залуу үедээ хайрыг хүсэх нь ихэсэж, дотносох сэтгэл нь хүчтэй болж, хийсвэрээр хайрыг хайрладаг нэгэн үзэгдэл юм. Энэ хайр нь дараах онцлог шинжтэй.

         Маш хурдан хайрладаг ба сэтгэл хөдлөл ч хүчтэй

         Харилцагчаа үүрдийн мэтээр харж, боддог

         Бүх зүйлээ нэгнээсээ шаардаж, найдаж байдаг

         Бидний уулзалт бол хувь заяаных гэж итгэдэг

         Амьдралын тэнцвэрт бус байдалд орохдоо амархан

 

Өгөөмөр хайр: Энэ хайр нь ямар ч болзолгүй өгч, уучилж, хамгаалж, түүнийхээ аз жаргал хөгжлийн төлөө хайрладаг. Өөрийхөө сэтгэл ханамж, хүслээс илүү түүнийхээ хэрэгцээтэй зүйлийг өгснөөрөө өөрөө баярладаг. Энэ хайрын жишээ бол эцэг эхийн үрээ хайрлах хайр. Ийм ч учраас зарим хүмүүс өөрийнхөө ээж шиг,мөн аав шигээ хүмүүсийг хайж, түүнийгээ олбол заяаны ханиа гэж боддог.

 

Өмчилдөг хайр: Үерхэж байгаа буюу хайртай хүнийхээ бүх зүйлийг эзэмшиж болно гэж итгэдэг. Тийм учраас тэр хүнд маш хүнд сэтгэлийн дарамт өгч, харилцан биенээ хөгжүүлж чаддаггүй.

 

Учир шалтгааны уялдаа холбоотой хайр: Энэ хайр нь хэрэгцээ болон одоогийн байдлыг голчлон хайрладаг. Өөрийнхөө үзэмж, үнэ цэнэ, сонирхол, хувийн онцлог зэрэгтэй холбоотой түвшинд нь тэнцэж л байж хайрыг мэдэрдэг хэлбэр юм. Бодит байдлыг нэн тэргүүнд тавьдаг учир өөрийнхөө цаг зав, сэтгэлээ дэмий үрдэггүй. Харин өөрийн ашигтай, өөрт нь нийцсэн харилцааг л эрхэмлэдэг.

 

Зугаа цэнгэлийн хайр: Энэ хайрыг сонгосон хүн нь хайрын харилцааг өрсөлдөөн ялах, булаан авах зүйл гэж үздэг. Мөн эсрэг хүйсийнхээ хүсэл шаардлагад анхаарал тавьдаггүй ба өөрийнхөө сэтгэл ханамжийг гол болгодог. Түүнчлэн энэ төрлийн хайрыг эрхэмлэдэг хүн нь нэг дор хэд хэдэн харьцаа тогтоож чаддаг.

 

Халамж,анхаарал: Хайр бол хайрлаж буй хүнийхээ амьдрал, өсөлтөнд идэвхитэй анхаарах анхаарал юм. Идэвхитэй халамж анхаарал байхгүй газар хайр байхгүй.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих