5cc94392ee018

Сэлэнгэчүүд өглөө бүр дасгал хийж эхэллээ

Сэлэнгэ аймгийн ЗДТГ, аймгийн БТСГ хамтран аймгийн төв Партизаны талбайд хүний эрүүл бие, саруул ухаанд нэн тустай дасгалыг иргэддээ зориулан хийж байхаар өнөөдрөөс эхлүүллээ.

Энэхүү дасгал нь Японы 90 жилийн түүхт “Радио Taйсо” хөгжимт дасгал юм. Ердөө гурван минутын дотор хүний бүх биеийн үе мөч, булчин шөрмөсийг сэргээж өгдгөөрөө онцлогтой бөгөөд шинжлэх ухааны нарийн судалгаанд үндэслэн зохиосон дасгал ажээ.

 Өглөөний  дасгалыг “Өглөөний гайхамшиг-Сэлэнгэ” бүлгэмээс зааж явуулсан байна. Дасгалд Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори 4-р сургуулийн багш, сурагчид, сумын иргэд оролцжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих