Master

Орчин үед ажилд орох арга барил өөр болсон

Өнөө үеийн өрсөлдөөн ихтэй хөдөлмөрийн зах зээлд хүссэн ажилдаа орно гэдэг маш хэцүү. Хэрэв та ажилд орохоор шийдсэн бол таны хувьд зөвхөн анзаарагдаад зогсохгүй бусдаас ялгарахыг хүсэх болно. Таны  орохыг хүсч буй ажлын байранд таниас гадна зуу зуун ажилд орохыг хүсэгч нар байгаа гэж бодохоор энэ мэдээж хэцүү давахад бэрх сорилт шиг санагдах байх. Гэхдээ та нэгэнт энэ ажилд орохоор шийдсэн бусад бууж өгөх гэж бүү яараарай. Энд ажил хайж байх үед хэрэгтэй зарим нэгэн зөвлөгөөг хүргэж байна.

Social Media хуудас

Вэб хуудастай байх нь чухал. Ялангуяа эерэг сэтгэгдэл төрүүлэхээр вэб хуудастай бол бүүр сайн Ажил олгогч нарын хувьд таны талаарх мэдээллийг хамгийн түрүүнд онлайн болон таны social media-с олж авдаг байна. Тиймээс social media-аа байнга шинэчилж идэвхитэй байгаарай. Нийгмийн сүлжээнд биеэ зөв авч явахаас гадна ажиллахыг хүсч буй компанитайгаа холбогдож ч болно.

LinkedIn-раа ялгар

LinkedIn бол 332 сая гаруй хэрэглэгчтэй ажил хайх болон харилцаа холбоо тогтоох чиглэлээр төрөлжсөн хамгийн нэр хүндтэй нийгмийн сүлжээ юм. Ажил олгогч нарын хувьд LinkedIn-г бусад нийгмийн сүлжээнээс илүү ашигладаг байна. Таньтай холбогдох мэдээлэл болон хуримтлуулсан туршлагынхаа талаар LinkedIn-дээ оруулахаа мартваа.

Энэ нь таны ур чадварыг бусдад сурталчлахаас гадна таньтай өмнө нь хамт ажиллаж байсан хүмүүсээс эерэг сэтгэгдэл авах боломжийг олгоно. Ажил олгогч нар LinkedIn-ээс тэдний сонирхож ур чадвартай нэгнийг хайдаг учраас ажлын ур чавдарынхаа талаар мэдээлэлийг заавал оруулаарайн.

Хувийн вэбсайт-тай бол

Өөрийн вэбсайттай байх нь бас нэг давуу болдог. Та өөрийнхөө талаарх товч танилцуулга, ажлын туршлага, болон бусад шаардлагатай мэдээллээ вэбсайтдаа оруулаарай. Мөн өөрийн өвөрмөц чадваруудынхаа талаар ч дурьдаарай. Таны талаарх мэдээллийг агуулсан вэбсайт таны resume буюу таны танилцуулгаас ч илүү сэтгэгдлийг тэдэнд төрүүлэх болно.

Миний хувьд өмнө нь хумс арчилгааны талаар вэбсайт хөтөлдөг байсан. Вэбсайт дахь мэдээлэлүүд нь ажил олгогч нарт танийг илүү хувь хүн талаас нь таниулах болно.

Уйтгартай resume-ээс татгалзаарай

Миний хувьд коллеж-д байхдаа анх удаа ажилд орохоор өргөдөл өгч байх үедээ надад хангалттай туршлага байгаагүй. Миний хувьд ажилд орох ганц арга зам ажил олгогчийн сэтгэл нийцэхээр сонирхолтой загвартай resume бэлдэх байлаа. Ажил олгогч нар зуу зуун нэг хэвийн resume хүлээж авч байдаг учраас бусдаас ялгарахыг хичээгээрэй.

Ингэхийн тулд та заавал мэргэжлийн дизайнер байх албагүй. Зүгээр л https://www.fiverr.com/ шиг сайтруу ороод $5-оор бэлэн загвар худалдаж авах эсвэл Word болон Photoshop-н сонирхолтой загваруудаас мөнгө төлөхгүйгээр татаад аваарай.

Ярилцлагадаа үзүүлээд өг

Ажлын ярилцлага бол ажилд орох хамгийн чухал хэсэг гэхэд гайхах зүйл үгүй. Сайн resume таньд ярилцлаганд орох боломжийг олгох бол амжилттай ярилцлага таныг хүссэн ажилд тань оруулах болно. Нэгэнт ярицлаганд орохоор болсон бол боломжийг бүү алдаарай. Бэлтгэлээ сайн хангаад юу хийхээ мэддэг байхад л болно.

Ирээдүйн боссдоо өөрийн ажиллахыг хүсч буй байгууллагынхаа талаар арвин мэдлэгтэй гэдгээ харуулаад өг. Мөн чадах чинээгээрээ өөртөө итгэлтэй, сэтгэл татам харагдах хэрэгтэй, хэдийгээр та тийм биш ч гэсэн. Ялагдал бол таны сонголт биш. Яг л тэнд таниас өөр энэ ажилд тохирох төгс нэгэн байхгүй гэж бодох хэрэгтэй.

Шаргуу байх

Шаргуу байхаас битгий ай, нэгэнт шийдсэн л бол эрч хүчтэйгээр үргэлжлүүл. Таны шаргуу тууштай байдал ирээдүйн босс-д чинь таныг үнэхээр энэ ажлыг хүсч байна гэдгийг ойлгуулах болно. Ажил олгогч нар ажилдаа үнэхээр дуртай нэгнийг хайж байдаг. Зарим тохиолдолд ажил олгогч нар энэ шалгуураар эцсийн сонголтыг хийдэг байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих