bayanolgii

Баян-Өлгийд тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна

Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос үндэсний хэмжээнд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх шийдвэр гаргасан юм.

Энэхүү шийдвэрийн дагуу өчигдөр аймгийн Онцгой комиссын шуурхай штаб хуралдаж, аймгийн гудамж талбай, ялангуяа олон нийт ихээр зорчдог газарт ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхийг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу өнөөдөр /2020-0327/ Өлгий хотын төв талбайгаас ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж эхэллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих