amnii-haalt

Амны хаалт хандивлаад цахим сургалтад хамрагдаж болно

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Эерэг тэмүүлэл” ТББ хамтран Хот соёлтой бол гоё аяныг дэмжин “Эртэч Монгол” хөтөлбөрийг “Эрүүл Монгол 10.000 маск” уриа дор зохион байгуулж байна.

Үүсээд байгаа онцгой нөхцөл байдлын үетэй холбогдуулан “Эртэч Монгол” хөтөлбөрийг цахим хэлбэрээр дөрөвдүгээр сарын 08-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж, 9 өдөр 9 багш өглөө бүр сонирхолтой сэдвээр мэдээлэл хийсэн юм.

Эхний цахим сургалтад 180 залуучууд хамрагдан өөрсдийн зүгээс болон аж ахуйн нэгжийн дэмжлэгтэйгээр 5.000 маскийг цуглуулж, ард түмнийхээ эрүүл мэндийн манаанд байдаг Яаралтай түргэн тусламжийн төв 103 эмч ажилтнуудад 2.000 ширхэг маск, үлдсэн 3.000 ширхэг амны хаалтыг дүүргүүдийн алслагдсан хороодод амьдарч байгаа хүнд хэцүү амьдралтай айл өрхүүд, хүүхдүүдэд тараалаа.

Энэхүү үйл ажиллагаа дахин үргэлжилж, дөрөвдүгээр сарын 27-оос тавдугаар сарын 05-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих