ger-buliin-hoollolt

Гэр бүлийн гишүүд “Соёлтой зөв хооллох дүрэм”-ийг хэвшүүлээрэй

Эцэг эх та хүүхдэдээ “Соёлтой зөв хооллох дүрэм”-ийг мөрдүүлэхдээ байн байн сануулж байвал хоолоо зөв соёлтой идэж сурдаг. Зөв хооллоход дараах зүйлийг мөрдлөг болгож хэвшүүлээрэй. Үүнд:

  • Хоол идэхээс өмнө гараа угаах
  • Өөрт нь тохирсон ширээ, сандал дээр цэх шулуун, хоёр хөлийн улыг шалан дээр бүтэн тавьж суугаад хооллох
  • Тогтсон ширээ сандалд суух
  • Аяга, таваг, халбага, сэрээ, амны цаасыг ширээн дээр бэлдэж тавих
  • “Сайхан хооллоорой” гэдэг үгийг хэлж хэвшил болгох
  • Ширээний ард бүгд суусны дараа хоолоо идэж эхлэх
  • Хоолоо яарахгүй, удаан сайн зажлан хэт ангалзахгүй тайван, чөлөөтэй сууж идэх
  • Хоолоо асгахгүй цэвэр нямбай идэх
  • Хүүхэд хоолоо өөрөө идэж сурах
  • Хоол идэх үед өөр зүйлд анхаарлаа хандуулахгүй, тоглохгүй, босохгүй, телевизор үзэхгүй
  • Хоол идэж дуусаад хоол өгсөн хүнд талархлаа илэрхийлэх
  • Хоолны ширээний ард 30 минутаас илүү суух хэрэггүй.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих