mal-hudaldaalah

Малыг амьдаар нь экспортлохгүй байх шийдвэр гарлаа

2019 оны долдугаар сарын 4-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар малыг амьдаар нь экспортод гаргахгүй байхыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайдад үүрэг болголоо.

Малыг амьдаар нь экспортод гаргах талаар үе үеийн Засгийн газар тогтоол гаргаж байжээ. Тухайлбал:

  • – 2014 оны 282 дугаар тогтоол /Ерөнхий сайд Н.Алтанхуяг/
  • – 2015 оны 474 дүгээр тогтоол /Ерөнхий сайд Ч.Сайханбилэг/
  • – 2017 оны 142 дугаар тогтоол /Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат/
  • – 2017 оны 284 дүгээр тогтоол /Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат/

Цаашид махыг үйлдвэрийн аргаар бэлтгэх хүчин чадлыг нэмж, зургаан үйлдвэр шинээр барих, одоо ажиллаж байгаа 130 гаруй үйлдвэр, цехийн хүчин чадлыг бүрэн ашиглах, махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ, БНХАУ, Казакстан, Узбекистан, Иран Улстай мал, эмнэлгийн сертификат тохиролцох зэрэг ажил хийж байна.

Энэ хүрээнд хот орчимд мал бэлтгэхгүй байх, мах боловсруулах үйлдвэрүүдийг малаар хангах хуваарийг аймаг, сумаар нь гаргах, орон нутагт бол мал эмнэлгийн хяналтан дор мах бэлтгэдэг байх зэрэгт анхаарч эхэлжээ.

Мал амьдаар нь экспортлохтой холбоотой дээрх тогтоолуудыг цэгцлэх, нэмүү өртөг шингэсэн, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махны экспортыг нэмэгдүүлэх, ирэх жил гурил, махны үнэ тогтвортой байхад онцгой анхаарахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоблогдох сайд нарт үүрэг болгов.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих