2019051311520695267

Хэдхэн хоромд хөгшин болсон ээжийгээ хүүхдүүд хайрлалаа

Тавдугаар сарын 12-нд Хятадад ээжүүдийн баярын өдрийг тэмдэглэжээ. Энэ өдөрт зориулсан олон арван үйл ажиллагаа тус улсын өнцөг булан бүрт өөр өөрийн өнгө аястайгаар зохион байгуулагдсан байна. Тэдгээрээс онцолбол, Хэбэй мужийн Цанжоу хотод “Эх болох амаргүй, ээж болгон хөгширнө” нэртэй үйл ажиллагаа болжээ.

Энэ арга хэмжээний үеэр таван залуухан ээжийг сонгон, 60 настай мэт дүр төрхийг бүтээн, нүүр хувиргасан аж. Ийн хүүхдүүдийг цаг хугацаагаар “аялуулан” ээжтэй нь уулзуулжээ.

 

Нүд ирмэхийн зуур өөрчлөгдсөн ээжүүдээ хүүхдүүд хараад нулимс дуслуулан, ээжтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа, хором мөч бүхнийг хайрлах, нандигнах ёстойгоо ойлгосон бол ээж нар ч мөн хүүхдүүдээ хараад нулимсаа барьж дийлээгүй гэнэ.

Мөн баярын өмнөх өдөр Аньхуй мужийн Хэфэй хотод “Урин дулаан тавдугаар сар, баярлалаа ээж ээ” нэртэй цуврал үйл ажиллагаа болжээ.

Энэ хүрээнд “Ээж ээ, би танд хайртай” сэдэвт арга хэмжээ болж, хүүхдүүд ээжийнхээ хөлийг угааж, хооллож, ундалсан байна.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих