5cc90ccac301c

Нийтийн биеийн тамираар нэг сар хичээллэнэ

Аймгийн Биеийн тамир, спортын газраас 5-р сарын 1-ээс 6-р сарын 1-ий хооронд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх нэг сарын аяныг өрнүүлэхээр болж, өнөө өглөө нээлтээ хийлээ.

Өглөөний арга хэмжээнд 100-гаад хүн хамрагдсан бөгөөд дасгалын дараагаар халуун чацарганаар үйлчилсэн юм. Өглөөний дасгал хөдөлгөөнд хамрагдсан хүмүүсийн ихэнх нь төрийн албан хаагчид байлаа. Энэхүү аяныг 8 дахь жилдээ зохион байгуулж байгаа ба өглөө бүр зургаан цагт иргэд, төрийн албан хаагчид Маршал Ю.Цэдэнбалын талбайд цугларч бүх нийтээр дасгал хөдөлгөөнд идэвхтэй хамрагдах юм байна.

Нэг сарын хугацаанд үргэлжлэх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх аянд иргэдийг өргөнөөр хамрагдахыг аймгийн БТСГ-аас уриалж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих