2334961fab24c096730b700c2a92f928

Оросууд өөрсдийгөө аз жаргалтай үндэстэн мөн гэж дуу нэгтэйгээр хэлжээ

Оросуудын 86 орчим хувь нь өөрсдийгөө аз жаргалтай гэж үздэг бөгөөд энэ нь сүүлийн 24 жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлт болох тухай Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг судлах төвийн мэдээлэлд дурджээ.

Судалгааны мэдээллээс үзвэл, ОХУ-ын иргэдийн аз жаргалын түвшин урьдын адил өндөр хэвээр байна. Санал асуулгад оролцогсдын 86 хувь нь аз жаргалтай байна гэж хариулжээ. Оросуудыг гэр бүл нь урьдын адил аз жаргалтай болгосон хэвээр байгаа бөгөөд санал асуулгад оролцогсдын 33 хувь нь гэр бүлийнхээ ачаар аз жаргалыг мэдэрдэг гэжээ. Эрүүл саруул байгаадаа амьдралаас сайн сайхныг мэдэрдэг хүмүүсийн тоо 21 хувийг эзэлсэн байна. Түүнчлэн оросуудыг хүүхдүүд нь /18 хувь нь/, бас сайхан ажил /17 хувь/ аз жаргалтай болгодог аж.

Харин өөрийгөө азгүйд тооцоход хүргэж байгаа шалтгаануудын дотор санхүүгийн бэрхшээл болон улс орны нөхцөл байдал муу байх  /11 хувь/, мөн эрүүл мэндийн байдал муу байх /6 хувь/ зэрэг шалтгаанууд орсон байна.

Дөрөвдүгээр сарын 14-нд явуулсан санал асуулгад 18 -аас дээш насны 1600 хүн оролцжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих