289-01-ah

Ах чинь чамд чухал нэгэн гэдгийг илтгэх АРВАН үнэн

Аав маш их итгэлийг өөр дээрээ хүлээдэг. Тэд өөрсдийн гэсэн баяртай, баярын ширээний хамгийн том хүн нь. Гэхдээ ааваас гадна хамгийн том итгэл хүлээлгэх хүн чинь хэн бэ гэвэл мэдээж чиний ах. Ахтайгаа хамт тоглоё гэж гуйсаар өнгөрүүлээгүй бага нас гэж байхгүй. Ах нар бодохдоо дахиад л эхэллээ гэдэг байх. Гэхдээ тэд үргэлж сайн найзууд байсан. Яах ч аргагүй чиний ах амьдралын чинь хамгийн чухал хүн. Үгүйсгэж болохгүй 12 шалтгааныг дурдъя.

1. Тэр чамд хэн таарахгүй вэ гэдгийг мэддэг.

Хэн нэгэнд маш ихээр татагдахад ах нар түүнийг чинь нэг нүдээрээ хараад л чамд тохирох эсэхийг мэдчихсэн байдаг. Хэзээ нэг өдөр чиний хувьд хүнд салалт болоход ахын үг толгойнд орох үе бий.

2. Тэр чиний хэчнээн их алдаа гаргасныг мэдэж байсан ч үргэлж чамд хайртай хэвээрээ

Тэр үргэлж үүнийгээ илтгээд байдаггүй ч хүнд хэцүү үе бүрт тэр л чамд туслах ганц хүн чинь байдаг. Үргэлж л чамтай өрсөлдөж өссөн ах чинь байсан ч хааяа нэг чамд зам тавьж өгч байсан үеүдийг нь бодоход олон мэт санагддаг.

3. Тэр үргэлж чамайг хамгаалдаг

“Ахдаа хэлнэ дээ” гэдэг үг бас ч оргүй үг биш ээ. Бяцхан дүүгийн хувьд ах нь дийлдэшгүй бие хамгаалагч л гэсэн үг. Ах чинь хамгаалж чадахгүй байсан ч чиний нүүрийг хэзээ ч түлэхгүй. Түлсэн ч чиний төлөө байсан ахаараа чи бахархах болно.

4. Ээж аавын өмнө үргэлж чамайг хамгийн гол хүн болгож харагдуулдаг

Тэр сүүдэрт үлдэхийг хүсдэггүй ч чамд өөрийн байр сууриа тавьж чамайг гялалзах боломжоор байнга хангаж байдаг. Ихэнхдээ ах муу болж дүү сайн болж дуусдаг шүү дээ. Зарим ах нар албаар ийм байдлыг бий болгодог.

5. Чиний хэлээр ярьдаг ганц хүн бол тэр

Зарим наргиа, үгийг зөвхөн ах чинь ойлгодог. Учир нь та 2 өөрсдийнхөө мэддэг хэллэгүүдтэй. Ахтайгаа хамт байхад ямар яриаг эхлүүлсэн чиний хувьд маш аюулгүй байдаг.

6. Тэр чамайг инээлгэдэг

Та 2 хамт өсөж том болцгоосон болохоор хамтдаа байхдаа хэзээ ч уйтгартай байхгүй. За ямар ч байсан ахынхаа хажууд байхдаа чөлөөтэй өөрийхөөрөө байж чадна. Ямар нэгэн дүр эсгэх шаардлага байхгүй.

7. Тэр нууцыг чинь чанд хадгалдаг

Тэр чиний ичгүүртэй нүүр улаймаар байдалд орж байсан бүх түүхийг мэддэг ч тэр үед нь хошигнож байсан бол нуух хэрэгтэй үедээ нуусаар л байдаг.

8. Чиний зөвлөгөөг үнэлдэг

Чиний бодол хэн нэгний хувьд их чухал байх ёстой бол тэр хүн чинь ах чинь. Түүний хувьд чамаас хувцаслалт, болзоо цаашдын зорилго гээд бүх зүйл дээр өгсөн зөвлөгөө их чухал байр суурьтай.

9. Ямар ч үед түүнтэй ярилцах боломжтой

Найзын харилцаанаас арай илүү. Хичнээн удаан харилцаагүй байсан ч харилцаагаа хөндийрүүлчихвий гэсэн зүйл байхгүй. Харин найзуудтай бол удаан хугацаанд харилцахгүй бол хөндийрчихдөг. Ахтайгаа хэзээ ч харьцсан өчигдөрхөн уулзсан юм шиг хэвээрээ л байх болно.

10. Чиний хамгийн том дэмжигч чинь

Ээж чинь чамаар бахархдаг бол ах чинь чамайг биширдэг. Дүүгийнхээ сайн талыг олж харах нь тийм ч хэцүү зүйл биш. Тэр чамтай хамт байхдаа магтаалын үгийг нээх хэлээд байдаггүй ч бусадтай хамт байхдаа чиний бараг мэдэхгүй сайн талуудыг чинь магтан ярьж чадах хүн юм.

Яг одоо ахдаа баярлалаа гээд хэлчхэд буруудахгүй л болов уу.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих