5072dd00ace6317dfa8a0e91c70a009c85e3d9df

Монгол хүний дундаж наслалтыг уртасгахад дэмжлэг үзүүлнэ

Биеийн тамирын үйл ажиллагаа, спортыг бүх нийтийн хөдөлгөөн болгон орон даяар өрнүүлэх, түүний шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, хүн амын ажил, амьдралын салшгүй хэрэглээ болгох, улмаар Монгол хүний дундаж наслалтыг уртасгахад дэмжлэг үзүүлэх зорилготой бодлогын тус баримт бичгийг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгалаа.

Спортыг хүн амын зөв амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны хэрэглээ, ажиллах чадварыг дээшлүүлэх хэрэглүүр болгох, Тамирчдын ур чадварыг үндэсний шигшээ багийн бүх түвшинд ахиулах, олимп, тив, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц чадвартай болгох спортын сургалт-дасгалжуулалт, тэмцээн, наадмын шаталсан тогтолцоог боловсронгуй болгох, Спортын шинжлэх ухаан, спортын анагаах ухааны судалгаа, шинжилгээ, туршилт, нотолгоонд суурилсан биеийн тамир, спортын ажил, үйлчилгээг хөгжүүлэх, Биеийн тамир, спортын салбарт төрийн ба төрийн бус  байгууллагын зохистой түншлэл, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурласан удирдлагын оновчтой тогтолцоог хөгжүүлэх, санхүүжилтийн бодлогыг боловсронгуй болгох хүрээнд тодорхой арга хэмжээнүүд тусгагдсан байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих