jp-190309-05-696x392

Японы иргэн 116 нас насалж, Геннисд бүртгэгдлээ

2019 оны 3 сарын 9-нд Геннисийн номонд 116 настай Японы Фукуока мужийн иргэн Кане Танакаг дэлхийн хамгийн өндөр настай хүнээр бүртгэжээ. Кане амьдралынхаа мөч бүрт баяр хөөртэй амьдарсан талаараа ярьжээ.

Кане Танака 1903 оны 1 сарын 2-нд төрсөн. Тэрээр айлын 7 дахь хүүхэд, Хидео Танакатай сууж 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Хидо Японы уламжлалт амттан, удон гоймон, наалдамхай будаа зэрэг хүнсний үйлдвэрлэл явуулж борлуулах гэр бүлийн бизнес эрхэлдэг байсан нэгэн билээ.

Тэгвэл Кане Танакагийн урт удаан, аз жаргалтай амьдралын нууц юу байсан талаар хуваалцсан юм.

Тэрээр хэлэхдээ “Өглөө эрт босох хэрэгтэй.  Би үргэлж 6 цаг гэхэд босч, ажлаа эхэлдэг байлаа. Дараа нь тархиа хөгжүүлэх хэрэгтэй.  Би байнгын ном уншиж, одоо хүртэл тоо боддог. Өөрийн хийж чадах бүхнээ хийж түүндээ идэвхтэй байх. Хамгийн сүүлд нь гэж хэлэхэд  би хүссэн бүхнээ л идэж ууж амьдарсан. Амьдралынхаа туршид маш их шоколад идэж, кофе уудаг байлаа” гэжээ.

Геннисийн дэлхийн амжилтын ёслолын үеэр түүнд хайрцаг шоколад өгөхөд тэрээр дор нь идээд дуусгасан гэнэ. Түүний хамгийн гол нууц нь юу ч болж байсан хамаагүй итгэл найдвараа алдахгүй байх гэжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих